Шал дэмий

Энэ бичлэгийг би шал дэмий гэсэн нь угаасаа уншаад хүнд хэрэгтэй юм байхгүй гэсэн үг, хэхэ.
Би их намиралттай хүн гэдгийг та нар угаасаа мэдэж байгаа даа. ФБ энэ тэрээ нэг намираад л бүгдийг нь устгаад хаядаг юм. Блогоос ч бас бичээд л утсгаад л . Устгасан хойноо харамсаад л. Заримдаа архив хийж үлддэг ч үлдээгүй юм зөндөө бий. Ер нь амьдрал дээрээ цаад чинь бүх төрлийн цэвэрлэгээ хийх үнэн дуртай. Ер нь эдлэл хэрэглэл, элдэв новшийг минимум байлгах гэж их үзнэ.
Миний блог хэрэггүй юм их ихтэй санагдаад байх юм. Ядаж байхад дээр нь арчилгаа маллагаа их шаарддаг. Видео ихтэй болохоор youtube-с өнөөх нь устах, оюуны өмч гээд дуу нь гарахгүй болох энэ тэр гээд байнга асуудалтай. Одоо ингээд харахад чинь онгойсон хар юмнууд дүүрэн харагдаж байгаа биздээ. Энэ блог загвар надад эвдэрсэн линкүүдийг шууд харуулдаг болохоор би байлгаад байдгийн. Хүмүүсийн коммент гардаггүй энэ тэр гээд хуучин шигээ нь болгочооч гээд уншигч танил гомдоллож байсан л даа. Тэгэхээр одоо яах уу энэ онгойсон хар юмнуудыг засна. Засахыг тулд хайна өнөөх нь олдохгүй. Тэгээд арай өөр мияа хувилбарыг нь ч болсон олж ирж тавина. Зарим нь огт олдохгүй таг онгорхой чигтээ үлдэнэ. Энэ мэтээр өдөр бүр пост хийхгүй ч жирийн блогчдоос би лав ажил ихтэй байдаг.
Блогоос бичлэгээ устгах нь муу талтайг би сая амралт эхлээд л мэдлээ. Өнгөрсөн жилийн амралтаар ямар зорилт тавьсан байснаа санадаггүй ээ. Тэмдэглэлийн дэвтэрт байсныг нь бас ураад хаясан. Тэгээд ашгүй архив байж таараад уншсан чинь энэ жил ахиад л давталт маягтай явж байгаагаа мэдэв. Тэгээд ахиад л дэглэмээ бариад эхэллээ. Өнөөх л 54,8кг-саа эхэлж байна гэх мэт, хэхэ.
Ойрд интерьерийн юм хум их ухаж төнхөж байгаа. Ер нь бол бараг цагаан сарын үеээс л эхэлсэн юм байна. Одоо амраад завтай өдөржин л Elle Decor, House Beautiful эргүүлдээд сууж байгаа, хэхэ.
Бас нэг сонин дуулгахад Гилийн хатантан бага хүүхдээ хараад зуслан дээр завгүй байгаа гэж нэг утсаар ярьсан шүү. Нэт мэт байхгүй гэсээн тэнд нь :)

Comments

  1. Шал дэмий бичлэгийг нь шал тоохгүй уншиж л орхилоо, угаасаа сүүлийн үед унших ч юм олдохгүй жаахан тиймхэн л байна :(

    Нээх тийм цомхон, цэвэрхэн, саруулхан ч амьдрах гоё шүү сэтгэл хүртэл нэг тийм цэлийгээд сайхан болчихдог шиг санагддаг. Гэхдээ блогын бичлэг энэ тэр устгаж цэвэрлээд хэрэггүй ээ, яг одоогын мэдрэмжээр маргааш бид юмыг харж, мэдэрч чадахгүй болохоор бичсэн бичлэг байж л байх нь дээр.

    ReplyDelete
    Replies
    1. За энэ чинь одоо хэн бэ, хэхэ. Банжиг дээр байхын л мэддэг блогчин байх чинь :)

      Delete
  2. Шал дэмий нь ч гое л юм. Гилийн хатанд интернетийн карт авч явуулдгымуу яаж бичvvлэхвээ таминээ !!

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ. Гилийн хатантан 80 кг гээд нэг бичлэг тэгэж байгаад бичнэ ээ л гэсэн.

      Delete
  3. https://www.youtube.com/watch?v=tTNybXzqb-g ene duunii talaar yamar bodoltoi baidag ve? , Giliin hatantanii talaar surag duulgasand bayaralalaa.

    ReplyDelete
    Replies
    1. Өөрөө нөгөө Орхон, Туул, Сэлэнгэ мөн үү? Биш бол уучлаарай, хэхэ.

      Энэ мэдэхгүй дуу байна. Лайтай урт дуу байна даа. Нэг сонссон чихэнд огт наалдахгүй л байна.

      Delete
    2. Mun bn oo, deehen uyiin duu medej baij magadgui l gej bodohgui yu.

      Delete
  4. Би ч гэсэн элдэв хог новшинд их дургvй. Сайн хаяна. Сая Монголд очоод баахан цэвэрлэгээ хийсэн. Одоо хvмvvс байнга л утасдаж ямар нэг юмаа хаана байгааг асуугаастай хэхэ.

    ReplyDelete

Post a Comment