Record my day_20140522

Төрсөн өдөр болж өнгөрлөө. Ойрын хэдэн долоо хоногийн зурхай бүрт эрүүл мэнддээ анхаар гэж байсаныг үл тоомсорлон байсан ч төд удалгүй энэ долоо хоног эхлэмэгц ханиаданд дарлуулж араас нь юм юм л залгав. Гол нь Даваа гаригт хөнгөн нимгэн хувцасласанаас болсон байх. Монгол Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээнд очихдоо гоёсон ухаантай юм.
Өглөө нь шөнөжин өвдөж нойр муутай хоносон биеээ арай гэж орноос чирч босгоод ажлын зүг урам муутайхан чиглүүлэв. Нэг хувцас хунар шилж гоёх ч билүү гэж бодсоноо төвөгтэй санагдаад байгаагаараа гараад явсан. Ажил дээр очоод сууж байтал харин хамт байхад аятайхан хэсэг хүмүүс байдаг маань маш хөөрхөн гэнэтийн бэлэг барив. Шоконд орсондоо жаахан тэнэгдүү царайлсан байх гэж өөрийгөө шоолон дараа нь бодсон. Тэд маань надад төрсөн өдрийн дуу дуулж, малгай өмсгөж, бялуу дээр асаасан цацруулагчийг шатаж дуустал хүслээ бод гээд хөөрхөн л юм болов. Эхлээд ямар хүсэл бодох билээ гэж тээнэгэлзсэнээ ганцыг арай гэж бодож амжаад цацруулагч шатаж дуусах хүртэл 3 болгон нэмэгдүүлэв, хэхэ.
1st

Хальт гадагш ажил амжуулахаар гарахдаа нөгөө өнгөрсөн жилийн дэргэд нь зураг авахуулсан сакураны мод байдаг газрын дэргэдүүр яваад тэр модыг олсонгүй. Ухсан жижиг нүх л үлдсэн байхыг хараад уйлах шахав. Яагаад тэрийг ухаад авсан юм бол оо?! Надаас өндөр том сайхан ягаан цэцэгстэй саглагар мод байсан юмсан :(
Өдөр нь яг миний удирдлаган доор ажилладаг зургаан бүсгүй маань баяр хүргэж бас ахиад бялуу бэлдсэн байлаа.
2nd

Орой ажлаа тараад найзтайгаа уулзаж эртнээс асууж бэлдсэн бэлгийг нь авлаа. Бас дээр нь олон янзын учир утга агуулсан өөр нэг маш хөөрхөн зүйл бэлэглэсэн :)
Харин гэртээ харихад дүүгийн бэлдсэн 3 дахь бялуу намайг хүлээж байлаа :) The last and the best :)
3rd


Сүүлд нь дүгнэж хэлэхэд бие хаа, царай зүс тааруу байсан ч амьдралдаа анх удаа хамгийн олон мэндчилгээ, бэлэг сэлт хүлээн авсан төрсөн өдөр байлаа.

Comments

  1. Happy birthday. 'hotsorchihloo'

    ReplyDelete
  2. Төрсөн өдрйин мэнд хүргье ! :)

    ReplyDelete

Post a Comment