Хавар ирлээ - Оюунтүлхүүр (Updated 2014.05.04)

Та энэхүү орчуулгыг ямар нэг байдлаар хуулбарлан нийтлэх гэж байгаа бол эх сурвалжийг үнэн зөвөөр дурьдаж орчуулагчийн хөдөлмөрийг хүндэтгэнэ үү!!!





Өнгө бүдэгхэн гэрэлд шиврэх бороон дуслууд
Өвлийн нойрноос сэрж ядах бутан дээр унахад
Нулимсан дуслууд шиг цомирлогоос
Нэг нэгээр сайхан үнэр анхилна


Тэр үнэр, тэр үнэр тэнгэрт дэгдэж
Тархан тархсаар тэртээ алсад хүрнэ

Хавар, холын тэртээх хавар, нүдээ анимагц дэргэд ирж
Хонгор чиний танил хоолой сонсогдоно

Хайр сэтгэлээ чамдаа зориулсан зүрх минь
Хариултыг чинь хүлээн хүлээсээр байна
Хоног хугацаа хэдий өнгөрсөн ч
Хүлээсэн хэвээр, хүлээсэн хэвээр байна

Хүлээлт минь, хүлээлт минь үргэлжилсээр
Хэзээ нэгэн цагт, хэзээ нэгэн цагт чамд хүрнэ

Хавар, холын тэртээх хавар, хэсэг зуур амсхийн зогсоход
Хүслэнт чи минь хаа нэгтээгээс ширтэх шиг болно

Хүсэл минь, биелэшгүй хүсэл минь, би энд байна
Хонгор чамайгаа бодон ганцаараа алхаж явна
Шиврэн унах дусал шиг, будран унах дэлбээ шиг

Хавар, холын тэртээх хавар, нүдээ анимагц дэргэд ирж
Хонгор чиний танил хоолой сонсогдоно

Хавар, холын тэртээх хавар, хэсэг зуур амсхийн зогсоход
Хүслэнт чи минь хаа нэгтээгээс ширтэх шиг болно




淡き光立つ 俄雨
いとし面影の沈丁花
溢るる涙の蕾から
ひとつ ひとつ香り始める

それは それは 空を越えて
やがて やがて 迎えに来る

春よ 遠き春よ 瞼閉じればそこに
愛をくれし君の なつかしき声がする

君に預けし 我が心は
今でも返事を待っています
どれほど月日が流れても
ずっと ずっと待っています

それは それは 明日を越えて
いつか いつか きっと届く

春よ まだ見ぬ春 迷い立ち止まるとき
夢をくれし君の 眼差しが肩を抱く

夢よ 浅き夢よ 私はここにいます
君を想いながら ひとり歩いています
流るる雨のごとく 流るる花のごとく

春よ 遠き春よ 瞼閉じればそこに
愛をくれし君の なつかしき声がする

春よ まだ見ぬ春 迷い立ち止まるとき
夢をくれし君の 眼差しが肩を抱く

Awaki hikari tatsu niwaka ame
Itoshi omokage no jinchouge
Afururu namida no tsubomi kara
Hitotsu hitotsu kaori hajimeru

Sore wa sore wa sora wo koete
Yagate yagate mukae ni kuru

Haru yo tooki haru yo mabuta tojireba soko ni
Ai wo kureshi kimi no natsukashiki koe ga suru

Kimi ni azukeshi wa ga kokoro wa
Ima demo henji wo matteimasu
Dore hodo tsukihi ga nagaretemo
Zutto zutto matteimasu

Sore wa sore wa asu wo koete
Itsuka itsuka kitto todoku

Haru yo mada minu haru mayoi tachidomaru toki
Yume wo kureshi kimi no manazashi ga kata wo daku

Yume yo asaki yume yo watashi wa koko ni imasu
Kimi wo omoi nagara hitori aruiteimasu
Nagaruru ame no gotoku nagaruru hana no gotoku

Haru yo tooki haru yo mabuta tojireba soko ni
Ai wo kureshi kimi no natsukashiki koe ga suru

Haru yo mada minu haru mayoi tachidomaru toki
Yume wo kureshi kimi no manazashi ga kata wo daku

Оригиналь хувилбар Юми Мацутояагийн дуулсанаар. Энэ дуучин өөрөө үг, аяаа зохиосон юм билээ. Гэхдээ надад Оюунтүлхүүрийн хувилбар илүү зөөлөн аятайхан, догдлом мэдрэмж шингээсэн санагддаг.



Аюуми Хамасакигийн хувилбар

Англи хэл дээрх хувилбар


5/1/14, 7:23PM

Comments

  1. ih saihan ugtei yumaa uneheer tseejind hair hurah shig

    ReplyDelete

Post a Comment