Манай ээж
1. Залуудаа маш сайхан бүсгүй байсан. Дуу алдмаар
хөөрхөн гарсан зургууд нь цөөхөн ч гэсэн одоо манайд байдаг. Жинхэнэ гил
хар үстэй, цав цагаан царайтай, яралзсан цагаан шүдтэй, бас маш гоё
хөлтэй, өвдөгний яс нь яг европ хүүхнүүдийнх шиг тодорсон. Надад даанч ийм үс, шүд, хөл аль нь ч байхгүй, хэхэ.
2. Юм оёж нэхэхдээ сайн. Өөрийнхөө хуримын даашинзыг өөрөө оёсон.
3. Миний хэзээ ч хаанаас ч уншиж сонсож байгаагүй зүйр цэцэн үг их хэрэглэдэг.
4. 10 жилдээ математикийн олимпиадуудыг хашраадаг байсан. Бидний багад гэрийн даалгавар хийхэд их тусладаг байсан. Ялангуяа надад :P
5. Шударга нь дэндсэн.
6. Гоё дуулдаг. Гэхдээ би маш цөөхөн удаа сонссон.
7. Надад таарах хамгийн гоё хувцсыг сонгодог.
8. Гоё юм олдвол надаас дандаа "Чи авах уу?" гэж асуудаг.
9. Миний цүнхэнд нууцаар шоколад хийдэг :)
10...
Манай аав
1. Маш ажилсаг.
2. Гарын ур дүй үнэхээр сайн. Хийж чадахгүй юм байхгүй. Зурна, бичнэ, сийлнэ...
3. Уртын болон богинын дуу маш гоё дуулдаг.
4. Сайн бүжиглэдэг.
5. Амттай хоол хийдэг. Бидний багад төрсөн өдрөөр торт хийж өгдөг байсан.
6. Шүлэг бичдэг.
7. Ээжид маш их хайртай. Одоо болтол ээжид илгээж байсан захиа, ил захидлууд нь байдаг. Өөрөө дээр нь гоё гоё зураг зурсан байдаг.
8. Ээжийг хэзээ ч өвгөөн, хөгшөөн гэдэггүй нэрээр нь дууддаг.
9. Өглөө эрт 5-6 цагт босож ном их уншдаг.
10. Гоё инээдэг. Миний ярьсан балай юмнуудад дандаа инээдэг :)
11. Жижигхэн боловч тэгшхэн цагаан шүдтэй.
12. Миний нэрийг өгсөн.
13. Хүмүүсийг асарч халамжлахдаа маш сайн.
14. Намайг бичиг үсэг мэдэхгүй жаахан байхаас л мартын 8-наар ил захидал дээр мэндчилгээ бичиж өгдөг байсан.
15...
Хеерхен юм бэ
ReplyDelete:)
Deleteiim huurhun aav eejinn ohin huurhun, bas goyo duuldag baih daa
ReplyDeleteSolgoi hooloitoi :P
DeleteСакура цэцэглэв. Шүлэг, дуу орчуулаач ээ...
ReplyDeleteЭнд харин цас орж байна. Шүлэг, дуу гэж романтиклахаа больсон доо...(Since we lost the connection)
DeleteSn tal zunduu l yum bna. Muu tal yur ni bhguin bish uu
ReplyDeleteОдоо тэгвэл орчуулж эхлээрэй...
ReplyDelete