Хакасе

Өнөөдөр Япон улсад докторын зэрэг хамгаалсан Монгол эрдэмтдийн "Хакасе" холбооны хүлээн авалт Японы элчин сайдын өргөөнд болсонд оролцлоо. Энэ холбоо анх Монголч эрдэмтэн Кимүра Аяакогийн санаачлагаар байгуулагдаж байсан юм байна. Би ч учир битүүлэг нэг и-мэйл аваад л харанхуй ирсэн байсан юм. Монголд нийт Японд хамгаалсан 120 орчим хүн байдаг юм байна. Тоог нь сонсоод ангайв. Анагаахын салбарт л хамгийн олон нь 50 орчим хүн байна. Эрүүл мэндийн дэд сайдаас эхлээд энд цугларсагсдын ихэнхи нь анагаахын салбарынхан байлаа. Хамгийн анхны доктор 1991 онд яваад 1997 онд хамгаалж ирсэн нь бас л анагаахын хүн байжээ. Одоо анагаахаар докторт суралцаж буй 50 гаруй хүн байгаа гэж байна шүү бүүр. Харин техникийн салбарт бүртгэгдсэн нь 18 хүн байдаг юм байна. Харин барилгаар бол миний мэдэхээр 2 л хүн байдаг.
Ирсэн хүмүүсийг харж байхад 99% нь надаас ахмад хүмүүс харагдана. Ойролцоо настай болов уу гэсэн 3-4 хүн л харагдаж байна лээ.
Энэ удаагийн үйл ажиллагаа өмнө 12 сард оролцсон Японд төгсөгчдийн уулзалтаас  хамаагүй  илүү аятайхан болж өнгөрөв. Өмнө би баахан ичсэн тухайгаа бичээд байсандаа өнөөдөр бол харин оролцож буй хүмүүс арай өөр түвшний соёлтой, дэг журамтай байлаа.

Comments

  1. Бүгд англи дээр хамгаалсан байхдаа. Англи хэл, англи хэл, англи хэл.......

    ReplyDelete
    Replies
    1. Ugui yum shig bn lee. Angli yapon ali alinaar ni. Dor hayaj 6 tegeed 8-9 jil bolson humuus ihenh n bsn bolohoor yaponoor bol us tsas. Mani met ni ichiv :P

      Delete

Post a Comment