Perfect

Сочигийн олимпийн уран гулгалтын тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрлийг 2 өдөр нойр хагаслан сууж үзлээ. Эхний өдөр 30 тамирчины 30-д гарах Мао Асадаг л үзэх гэж л хүлээсэн боловч харамсмаар зүйл болж дөнгөж 16-р байранд жагсаж сэтгэл гонсойлгосон билээ. Харин өчигдөр түүний чөлөөт үзүүлбэрийг амьсгал даран үзээд ''Зүгээр л төгс" гэж амандаа шивнэлээ. Тэ үнэхээр төгс гайхалтай байсан. Мао Асадаг "Энэ жил битгий зодог тайлаарай. Дараагийн олимпод заавал ороод алтан медаль аваарай" гэж хүсье дээ.

Comments

  1. harin mao asada, kim yuna 2 zodog tailna gd bh ym, denduu hairan ymaa. daraagiin olimpod orohod nas n tiim hugshin bish shdee

    ReplyDelete

Post a Comment