Toxic

Энэ дууны Бритнигийн дуулсан хувилбарт дуртай. Гэтэл ийм хувилбар сонссон бас л гоё байна.




P.S: Надаар сонин гэвэл 12 сарын 30-нд хальтирч унаад аймаар хөх няц гуя ташаатай болсон. Хугарч нугараагүйдээ баярлаад л өнгөрсөн. Шөнө унтахад их төвөгтэй байсан нь одооноос арай дээр. 12 сарын 31-нд бараг 21 цаг гээд аав ээждээ дараа жил уулзая гэж хэлээд унтахаар явсан. Нойрон дунд пис пасхийх чимээ гарч, аав ээжийн утас зэрэг зэрэг хангинах чимээнээр он солигдож байна даа гэж бодоод л унтаж байсан даа. Шинэ оныг унтаж угтаж байгаа нь ойрын арван хэдэн жилдээ байгаагүй үзэгдэл байх. Хамгийн сүүлд 2000 оныг унтаж угтсан билүү 1999 оныг билүү санадаггүй ээ. Шинэ оны хийх зүйлсийн жагсаалт ч гэж гаргаагүй. Энэ ч бас сүүлийн 10 жилд тохиогоогүй үзэгдэл гэсэн үү, хэхэ. Оны эхний өдөр аягүй эрт босож цай чаначаад ахиад л унтсан. Өглөө сэрээд харсан 7 мессеж ирсэн байна лээ. Намайг санагалздаг хүмүүс байгаа л бололтой. Тэр өдөр ФБ-т ч ороогүй. Ер нь ФБ-с эрс гарч байгаа. Орж харах гээд байдаг хүмүүсээ устгаад хаячихсан болохоор орох бараг шаардлагагүй болсон гэх үү дээ.
2-ноос эхлээд ажил ажил бас дахин ажил. Өнгөрсөн гурав дахид өрөөндөө муужирч унасан. Зогсож байтал хамаг юм нэг дайвалзаад ямар ч удирдлагагүй болоод нураад уначдаг юм билээ. Ашгүй хажууд хүн байсан тулдаа татаж босгосон байх. Өрөөндөө ганцаараа байдаг болохоор бас дараа ингэвэл аюултай л юм гэж бодов. Өмнө хэзээ ч ингэж байгаагүй л дээ гэхдээ. Бодоод байсан 10 сарын сүүлээс хойш хагас бүтэнсайнд нэг их амарсан нь үгүй. Шинэ ажилд орсоноос хойш бүх бүтэн хагассайнд шөнө орой болтол ажилласан байна лээ. 9-18 ажил хийх чинь бас аягүй гуниг юм аа, хэхэ. Бас дээр нь аягүй эрэлт хэрэгцээтэй хүн байх чинь төвөгтэй юм, хаха.

Comments

  1. Шинэ оны мэнд, ямартай ч биеэ л сайн хайрлаж байхгүй бол хамгийн дуртай ажилаа ч хийж чадахаа болино штээ. Бас тэр эрэлт хэрэгцээтэй хүн байж ерөөсөө болохгүй шүү. Эрүүл байж л хүссэнээ хийж, эрүүл байж л үр дүнгийг нь амтална шүүдээ.

    ReplyDelete
  2. ee, bie haagaa sain bodoo,,, muujirch unah ch ineej, hongon huleej avah zuil bish shuu... ajlaasaa choloo avaad suvilald yavdiimuu... harin tiimee 8 tsagiin office iin ajil gunig gunig,,, bi odoo mongold ochood ajild orhoor boon yadargaa gej bodood bdg bolson kkkk

    ReplyDelete
  3. Миний л эсрэг хүн болчоод байгаа юм даа, хэхэ. Энэ амьдрал лав биш шүү :D. Усыг нь уувал ёсыг нь дага.

    ReplyDelete

Post a Comment