Record my day_ Dec 12

Энэ постыг би цайны цагаараа бичиж байна, хэхэ.

Өнөө өглөө би 7-д сэрүүлгээ тавьсан ч 7.30-д босоод гэрээсээ 8.15 гэж гараад ажил дээрээ 8.55 гэж ирсэн.

Цайны цагаар гадагш гараагүй баахан шоколад идлээ, хэхэ. ФБ дээрээ би ойрд шоколад, чихэр л идмээр болоод байна гээд бичсэн чинь өчигдөр надад таньдаг хоёр гурван хүн шоколад өгсөн, хэхэ. Нэг нь бүүр ФБ дээрээ тэгэж бичсэн байна лээ. Тэгээд авсан юм шүү гээд өгсөн. Би өөрөө ч бас дэлгүүрээс шоколад их авч идэж байгаа.

Аан бас сая Marie Claire UK-гээс хамгийн гоё Кристмасын чимэглэлтэй цонхнууд гэсэн өгүүлэл уншсанаа блогтоо оруулмаар санагдаад энэ постыг эхлүүлэв. ЭНДээс уншаарай.
Энэ харин доорх зураг дээрх цонх миний бодитоор харсан хамгийн гоё чимэглэлтэй цонх байсан шүү.
Tiffany's (Dec 2010)
maybe to be continued :P

Comments

Post a Comment