Record my day _ Nov 4

Өдөр бүр хэдэн цагт босож хэдэн цагт унтсан гээд хэнд ч хэрэггүй зүйл бичсэнээс тухайн өдрийн онцлох нэг, хоёр зүйлсийг бичвэл зүгээр санагдлаа.

11 сарын 4


Япон судлаач Төмөрбаатар гуайн Нүүр номны хуудсыг уншихад нилээд цаг зарцуулав. Тэндээс "15 настай чамд илгээх захидал" хэмээх дууны тухай бичсэнийг уншлаа. 15 нас бол нийгмийн амьдралтай нүүр тулж гайхаж бас бухимдаж тухайн насандаа л баймгүй зовлонг туулж энэ тухайгаа дотроо бодон шаналж өнгөрүүлдэг нас гэжээ.
Үүнийг уншаад миний 15 нас хэрхэн өнгөрсөнийг дурслаа. Турк сургуульд орно гэж хэдэн жил сонин дээрх зарыг харж мөрөөдсөний эцэст яг хүссэн сургуульдаа биш ч төстэйд нь орсон. МУИС-ийн дэргэд байсан нь тэр жил элсэлт аваагүй тул нөгөөд нь шалгалт өгч орсон. Гэхдээ дараа нь анх хүссэн сургуульдаа ороод биологийн гүнзгийрүүлсэн анги төгссөн л дөө. Санаж явбал бүтнэ ээ гэж, хэхэ.
Анхны жил англи хэл А ч үгүй надад хичээл их л хүнд санагддаг байж билээ. Гэрийн даалгавар их өгдөг болохоор оройд бараг ганцаараа давтлагын өрөөнд үлддэг ч дуусгалгүй өглөө 4 цагт босож орондоо гүйцээж хийдэг байж билээ. Манай сургууль нэг шалгалт аваад л бүгдийг нь оноогоор нь жагсааж коридорт хаддаг байсан. Бараг анхны нэг шалгалтан дээр би 3-т жагсан байсан чинь манай ангийн сүрхий англи хэлтэй нэг охин "Чи чинь өглөө эрт босож давтдаг гэлүү" гээд их дургүйлхсэн байдлаар хэлж байж билээ. Дотуур байранд байдаг байсан болохоор гэрээ их санадаг байсан юм шиг байгаа юм. 5 дахь өдрийн орой гэртээ хариад бүтэнсайны орой байр луугаа буцдаг. Тэр үед бүтэнсайны орой нар жаргах нь ертөнцийн төгсгөл ирж байгаа юм шиг надад санагддаг байж билээ. Одоо ч бас тэгэж санагддаг хэвээрээ. Гэхдээ тэр үеийн зовлон өнөөдрийн "Би"-г бүтээсэн болохоор нэг их харамсдаггүй. Хэцүү үед долларын төлбөртэй сургуульд сургаж байсанд нь ээж, аавдаа талархдаг. 


...Энэ захиаг уншиж суугаа чи
Хаана юу хийж явна вэ
15 настай надад хэнд ч хэлээгүй
Зовлон гуниг байгаа...

Comments

  1. Би ч бас 15н насандаа тэр үедээ л их зовлонтой байж шүү одоо бодсон чинь. 11-р сургуульд сурдаг байсийн 7-р ангиасаа орсон болохоор математик, физик, геометрийн хичээлүүддээ аймар хоцорчихсон анх шалгалт дээрээ муу аваал баахан уйлж билээ кк тэгээл бас хичээлээ ойлгохгүй мөн ч их тоо боддог байсан шүү бүүр эхнээс нь тэгсэн одоо би математикт дуртай болчихсон л явж байна кк

    ReplyDelete
  2. Нас насанд зовлон бас жаргал бий. Гол нь тэр насандаа өөрөө тэгэж зовсоноо марталгүй хүүхдүүдээ ч бас зовж явааг ойлгоорой гэсэн байна лээ.

    ReplyDelete

Post a Comment