Record my day _ Nov 2

11 сарын 2

Өглөө сэрээд цагаа хартал 7.12. Амралтын өдөр байтал ажлын өдөр шиг эрт сэрчих юм даа гэж бодсон ч босохыг хүссэнгүй. Гол хийх ажлаа өчигдөр орой амжуулсан тул жаахан залхууран Нүүр номон дээрх дуртай хуудсуудаа үзэж хэвтэв. Миний Нүүр ном блогоос минь ч илүү өнгөлөг гэдгийг би хэлж байл уу, хэхэ. Энэ хавар нэг  хүн бүүр "Хамгийн сайхан хавар чиний хуудас дээр болж байна" гэж хэлсэн нь энэ жил сонссон хамгийн сайхан үг шиг санагдаж байгаа, хэхэ. Oйрд Wonderful Places гэдэг хуудсыг сонирхон дагаж байгаа. Хорвоо ертөнцийн гайхамшигт газруудын үзэсгэлэнт зургуудыг нь гайхан биширч таалагдсанаа өөрийнхөө хуудсанд хуваалцдаг юм. Ер нь ч дандаа Interesting & Creative Designs гэх мэт тиймэрхүү гоё зурагтай хуудсуудыг дагадаг л даа.

Тэгэсгээд босож ээж рүүгээ залгаж манайд ирэх эсэхийг нь асуув. Манай ээж томилолтоор хэд хоног яваад ирсэн тул уулзалгүй бараг нилээд хэд хоносон байсан юм. Ээж маань ер нь ийш тийш их явна аа.

11 цагаас хичээлтэй байсан тул гарлаа. Сурч дуусдаггүй л хүн явна даа би, хэхэ.

Хичээлээс тарж ирээд найзын явуулсан дуунуудыг сонсож түүнтэй жаахан ярилцав.
Ийм 3 дуу явуулсаны хамгийн эхний Байзадагийн дуулсан дуу надад маш их таалагдав. Эхний 2 мөрийг нь би бүүр цээжээрээ мэдэж байх юм. Хаа нэгтээ уншсан ч юм шиг.



2 дахь дууны үг нь дажгүй ч дуу нь лайтай урт санагддаг.


3 дахь нь хүүхэд байхад их явдаг байсан дуу санагдана. Гэхдээ надад ер нь таалагддаггүй байсан. Гонгиносон хоолойтой эрэгтэй хүнд дургүйгээс болсон юм байлгүй дээ, хэхэ.


Тэгэж байтал ээж аав 2 манайд ирлээ. Явсан газраасаа сүүн ааруул гэдэг юм авчирчээ. Дажгүй амттай санагдав. Гэхдээ надад аливаа зүйлд элсэн чихэр хольсон нь таалагддаггүй. Үндсэн амтыг нь алдагдуулаад байгаа санагддаг.

Орой аав, ээж хоёртойгоо цуг төрсөн гэрлүүгээ явлаа. Манай ахын хүүхдүүд тэнд жинхэнэ буулгаж тавьсан байцгааж байлаа. Том нь алив үнсье гэсэн чинь гараа энгэртээд зөрүүлдээд дээгүүр хараад нааш цааш алхав. Бага нь хүрч ирээд намайг үнсэв, хэхэ. Үсээ хоёр боосон нь яг Monsters, Inc.-ийн охин шиг эгдүүтэй харагдаж байлаа.

22 цаг гээд орондоо оров. Ийм нэгэн товчхон өдөр өнгөрөв.

Comments

  1. хэ хэ хэдийд нь блогоо хөтөлсөнөө бичсэнгүй

    ReplyDelete
    Replies
    1. Цагийг нь харчих өө

      Delete
  2. Сүүн ааруул гэдэг нь сүүн хурууд бололтой. Их гоё амттай шд хааяа жоохон жоохон хэлтлээд идэх дуртай. Хөгшин хүмүүс жоохон хүүхдүүдтэй хамт байх тусмаа залууждаг юм шиг санагддаг шд. Манай ээж дүүгийн хүүхэдтэй цуг байхаараа ёооё өдөржингөө инээсээр байгаад ядрахаа мартчихаж гэдийшд кк

    ReplyDelete
    Replies
    1. Сүүн хурууд мөн мөн. Үйлдвэрийн аргаар хийсэн юм билээ. Цаасан уутан дээрээ Өег сүүн ааруул гэсэн бичигтэй байхаар нь тэгэж бичсэн юм.

      Тэр хоёртой байхад орилсоор байгаад таардаг юм. Хүүе ээ болиоч ээ, буугаач ээ гэх мэт , хэхэ

      Delete
  3. ta yamar mundag ert serj chaddag yum be

    amethyst

    ReplyDelete
    Replies
    1. Хэмнэлд орчихоор тэгэж байгаа байх аа.

      P.S: Блогоо нээхгүй юм уу?

      Delete

Post a Comment