Record my day _ Nov 1

Энэ сарын өдөр бүр юу хийсэн, юу сонссон, юу тохиолдсон тухайгаа бичвэл ямар вэ гэсэн бодол өчигдөр орой төрсөн ч яг бичих гэж сууснаа тэнэг ч юм шиг санагдаад больсон юм. Үргэлжлүүлээд 11 сар дуустал өдөр бүр бичиж чадах эсэхийг мэдэхгүй ч ямар ч байсан ингээд эхлэе. 

11 сарын 1
Өглөө 7.30-д сэрүүлгээ тавьсан байсан ч 7.25-ын үед сэрээд унтраав. Би сэрүүлгийн дуунд дургүй. Сэрүүлгийн дуунаар цочин сэрж хамаг зүрх амаар гарах шахтал цохилдог болохоор сэрүүлэгнээсээ өмнө сэрж устгадаг. Сэрүүлэг тавихгүй унтвал бас нам унтаж мэдэх тул тэгээд яалт ч үгүй тавих юм даа. Шөнө дундын утасны дуудлага ч бас адилхан тавгүй байдал үүсгэж дараа нь унтаж чадахгүй болгодог болохоор дургүй. Ер нь шөнийн 22 цагаас хойш хүн рүү залгах дэмий. "Үхлийн дуудлага" гэж нэрлэдэг гэж байгаашд.

За тэгээд ажил дээр ирсэн өрөө халуун гэж тамтаггүй. Өрөөний нэг хүн өдрийн хоол хамт идэх үү гэхээр нь хоол идэх сонирхолгүй байсан ч гадаа гарч агаар амьсгалая гээд гарсан. Гадаа шаазгай явж байхыг хараад тэр хүнд хэлтэл сонин зүйл ярив. Хэрээ, шаазгай хоёр адилхан муу сайн хэл дуулгадаг гэнэ лээ. Манайхан хэрээ муу хэл, шаазгай сайн хэл авчирдаг гэж ярьдаг тэр худлаа гэв. Миний уншиж байгаа номонд ингэж гардаг. Хоёр хүн салаад нэг нь замд гарах гэж байсан чинь толгой дээр нь хар хэрээ гуагалахад "Хэрээ хар ч өөрийн нутгийн шувуу, хун цагаан ч хүний нутгийн шувуу. За сайн яваарай" гэсэн. Надад их таалагдсан гэж ярив. Харин би хэрээ гуагалахтай таарвал "Сайн хэлээ нааш нь , муу хэлээ цааш нь" гэж шивнэдэг :)
Тэр хүн бас хүний цусны бүлгээс хамаарч идэх хоол ялгаатай энэ тэр гээд бид 2 баахан цусны бүлэг ярилцав. III бүлгийн цустай хүн мах, сүү цагаан идээ, II бүлэг нь жимс ногоо идвэл тохиромжтой гэнэ. Монголчууд угаасаа ихэнх нь III бүлгийн цустай байдаг гэсэн идэх хоол нь яг таараад байгаан биш үү. Мань хүн бол биеээ яаж сайхан авч явахын үлгэр жишээ, хоол унд тааруулах эрүүл мэндийн талаар бүхэл бүтэн нэвтэрхий толь л гэсэн үг.

Орой ажил тараад хальт мессенжерт ортол блогийн уншигч нэг бүсгүй орж ирээд түүний сонинг жаахан ярилцав.

Хамгийн сайн найзын маань төрсөн өдөр удахгүй болох гээд би уул нь нэг аятайхан гэнэтийн бэлэг бодоод байсан чинь бүтэлгүйтчлээ. Найзууддаа ихэвчлэн сарнай бэлэглэдэг юм. Насных нь тоогоор сарнай бэлэглэхээр гоё санагддаг. Гэхдээ 20-иод насны сондгой төгсгөлтэй төрсөн өдрөөр нь шүү. Өмнө нь өөр найзууддаа 23, 25 сарнай бэлэглэж байлаа. Монголд байсан юм байсан байрандаа байхад яана аа. Миний дуртай цэцгийн дэлгүүр алга болчихжээ. Уул нь цэцэг авах гэж байсан юм гэтэл манай найз "Зүгээр ээ найз аа, Чи надад өөрөө цэцэг шүү дээ" гэв. Нээх хөөрхөн. Тэгээд өөрөөр нь сонгуулж бэлэг авч өгөхөөр болтол 2 юм сонгов. Тооцоогоо хийх болсон чинь нэгийг нь би чамд авч байгаан гэдэг байгаа. Жаахан эсэргүүцэж байгаад бэлгийг нь авлаа, хэхэ. Энэ жил ч би түүнээс мөн ч их бэлэг авч байна даа. Дараа нь нэг газар орж жаахан бялуу идэж хол ойрын сонин ярьж суулаа. Нээрээ манай найз миний Self-portrait 5-ийн зургийг хараад "Ямар гоё... вэ" гэж бодсон гэнэ ээ. Шууд л надад таалагдсан хэсгийг хэлж байна лээ. Аргагүй л миний найз юм даа. Бас тэр зургийг би өөрөө авсан гэсэн чинь үнэмшихгүй байна лээ, хэхэ.

20.30 гэртээ ирээд үсээ угааж тос түрхээд гэрээ цэвэрлэх ажилд ханцуй шамлан оров. Гэрээ цэвэрлэж дуусаад усанд ороод унтахаар хэвтлээ.

Их юм бичих дургүй болохоор маш залхуутай санагдаж замын дундаас хаях шахав :)

Comments

  1. Кк та энэ хэвээрээ үргэлжлүүлээрэй их сонирхолтой юм.

    Миний нэг найз бас яг ийм шд. Бид 2ын санаа нийлнэ гэж. Заримдаа нэг үгийг яг зэрэг хэлж нтр кк 2 биенийгээ бид 2 заяаны найзууд гээд л өөрсдийгөө баясгана шүү дээ

    ReplyDelete
  2. chamtai tsug honoh yumsan hehe

    ReplyDelete

Post a Comment