Хүдэн татсан сарьдаг байна аа хөө
Хүний нутгийн хангай юу даа хөө
Хүслэн татсан амраг тэр минь хөө
Хүрэн зүрхний уяа юу даа хөө
Алтран тусах наран гийсээр хөө
Ашдын заяа нутаг минь ээ хөө
Алсран холдсон Урангоо минь хөө
Алаг зүрхний янаг минь ээ хөө
Салхин сэнсрэн исгэрч байна аа хөө
Санаа бодлыг дэнслүүлнэ дээ хөө
Санан гансран мөрөөсч сууна аа хөө
Саран чамдаа тэмүүлнэ дээ хөө
Будан татсан халил байна аа хөө
Бусдын нутгийн хавцгай юу даа хөө
Буцан харьсан учрал ирнэ ээ хөө
Булгих зүрхэн жаргаана шүү дээ хөө
Энэ дууг өнөөдөр дахин дахин сонсоод л, дагаж дуулаад л... Миний хоолойд гайгүй таарч байх шиг... Дараа нэг караокед дуулж үзье дээ.
tegj bgd taniltsaad tsug duulnaa busgui mini
ReplyDeleteSonsohoor l uuriin erhgui zurh bazlaad, hairtai hunteigee uulzmaar boldog, saihan duu shuu. Hana
ReplyDeletehttp://www.youtube.com/watch?v=PMJT3SeT9qM
ReplyDelete