Гилийн хатантантай уулзсан нь

Би Гилийн хатантай уулзаад яг ийм нэртэй бичлэг бичнэ гэж бодоод л байсан нь өнөөдөр биелэллээ оллоо.
Түүнтэй уулзсан тухайгаа газар дээрээс нь шууд дамжуулж байна гээд байхгүй юу, хэхэ.
Өнөөдөр бид 2 нэг арга хэмжээн дээр тааралдсан юм. Ер нь би Гилийн хатантанг тэнд ирүүлэхээр зохион байгуулж байгаа хүнд нь санал болгосон юм.
Өглөө харж байсан хүрээд ирлээ. Гилийн хатангийн Ардын армийн буу зэвсэг гэдэг нэрийг нь өнгөрсөн жил би олж мэдсэн байсан юм. Хэсэг азнаснаа  та Ардын армийн буу зэвсэг гуай мөн үү гээд л очлоо, хэхэ. Би нэг харсан хүнээ зураг ч байсан тэр дараа нь ер нь таньдаг юм. Гилийн хатан намайг хэн болохыг лавлахаар нь блогоос мэддэг болсон юм аа л гэлээ. Арга хэмжээ эхлээд нилээд өнгөрсөний дараа "Та одоо намайг таньсан уу?" гэсэн чинь "Би дотроо мэдчихлээ. Блог уншигч юм байх гэж эхлээд бодлоо" гэлээ.
Гилийн хатан маань маш их ажилтай завгүй байгаа юм байна. Бага хүү нь нэгдүгээр ангид орсон тул хүргэж өгч авна, хичээлийг нь заана энэ тэр гээд л ээжийн үүрэг, эхнэрийн үүрэг, ажлаа бас хийнэ гээд супер завгүй байгаа гэнэ. Бас дээр нь завгүйгээс болоод бие нь их ядарч байгаа гэсэн. Гэхдээ зав нь гарвал блогоо бичмээр л байгаа гэж хэлж байна лээ. Уншигч бид одоо Гилийн хатантандаа сайн сайхныг хүсээд хүлээх л үдлээ :)

Comments

Post a Comment