11 дүгээр сарын сүүлчийн өдөр буюу 12 дугаар сарын гуниг

Ямар хурдан өнгөрөв өө энэ 11 дүгээр сар. Ямар ч их өөрчлөлт гарав.

Яг нөгөө 8-нд бурханыг надад туслаач гэсэн чинь дорхноо тусалчихсан ч юм шиг. Гэхдээ миний хүсэл үргэлж гажуудан биелдэг хойно, хаха. Сүүлийн 2 долоо хоног бол нүдээ нээгээд л аниад л өнгөрчихлөө. Өдөржин ийш тийш гүйгээд л зарим өдөр хоол идэх ч завгүй, орой ажлаасаа шөнийн 10, 12 гэж гараад гэртээ хариад дэрэн дээр толгой тавимагц өглөөний сэрүүлэг дуугарах шиг. Надад энэ бүхэн үнэндээ таалагдахгүй л байна. Гэхдээ сонголт хийсэн хүн нь бий шүү дээ. Өмнө ялагдсан ч он дуусахаас өмнө нэг алхамын дээр гарсан нь л сэтгэлд арай нэг өег санагдах. Хүмүүс өөрчлөлтөнд янз бүрээр хандаж байх шиг. Товчхондоо эмэгтэйчүүдийн 90 хувь дургүй, эрчүүдийн 90 хувь дуртай байх шиг байна лээ. Хүмүүс баяр хүргэхээр би эвгүйцэж үнэхээр их ичих юм. Тэдний бодол надад гэхдээ юуны хамаа. Энэ сарын гол ухаарал "Хайрлах тусам холдож үзэн ядах тусам татагдана". Яагаад гэвэл үзэн ядалт нь илүү хүчтэй юм байна. Тийм болохоор 2 туйл руу биш дундыг барьсан монотон сэтгэл хөдлөлийг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Гүйцээ.
Гэтэл би чинь ямар их намираа хүн билээ дээ. Өчигдөр энэ сарын бас л нэг тэвчээр барсан өдөр байв. Яах гэж тийшээ очив оо гэж харамсан суув. 4 сар өнгөрсөн байж. Гэтэл миний сэтгэл бас л хөндүүрлэн байгааг би мэдрэв. Гэртээ хариад учиргүй уйлмаар байсан ч нулимс гарсангүй. Нулимс дуусчихаж. Уйлчихсан бол хичнээн амар жаахан ч гэсэн дотор хөнгөрөх байлаа. Гэхдээ амралтын энэ 2 өдрийг давчихвал ажилдаа дарагдаад мартагнах биз дээ.

12 дугаар сарыг би хоног тоолон хүлээж байлаа. Энэ сард хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж ачаа бараагаа бөөгнүүлэн баглаж хирэндээ л бэлдэж байтал хүсэл минь хумхийн тоос болон замхарлаа. Бодоод байхнээ "Их санасан газар 9 шөнө хоосон хононо" гэдэг л байнга болох юм даа. Төлөвлөж бэлтгэх тусам эсрэгээр гажиж харин зурсхийн бодоод "Тэгвэл ч дажгүй юм уу" гэсэн нь биелчих юм. Ирэх оны 12 дугаар сарыг л хүлээх үлдлээ.

P.S: Гилийн хатан нээрээ надад нээх хөөрхөн pastel pink зүйл бэлэглэсэн. Бас нэг найз маань өчигдөр бас дандаа цагаан өнгөтэй бэлэгнүүд авчирч өгсөн. Баярлалаа, та хоёрт :)

Comments

  1. Юу болоод өнгөрчихөв өө бүсгүй минь ээ. Ямар нэг зүйл чинь өөрчлөгдөө юу? Ямар ч байсан баяр хүргэе! Be strong!

    ReplyDelete
  2. Maybe, you should done this on your life then the new way will come

    ReplyDelete

Post a Comment