Changes


Сайн байцгаана уу?
Өнгөрсөн жилийн энэ өдөр Монголд ирээд нэг жилийн хугацаанд туулсан зүйлсээ Adaptation period, reverse cultural shock and etc... гэдэг нэртэйгээр бичиж байсан бол аль хэдийнээ ахин нэг жил өнгөрчихжээ. Ай даа цаг хугацааны өмнө аштай юу даа гээд хэлчих юу ч байхгүй гэж яасан үнэн үг вэ. Байгуулсан гавъяагүй бүхэл бүтэн 2 жил болсон байна шүү дээ. Би өнөөдөр хадгалж авсан хуучин блог архиваа бүр эхнээс нь гүйлгэн уншиж баахан суулаа. Анхандаа энэ блог эхлэх үест өөдрөг, гэнэн, гэгэлгэн байжээ би. Уншаад сууж байхад нүүрэнд инээмсэглэл тодорч ч байх шиг. Өнгөрсөн 2 жилд тохиолдсон муу сайн зүйлсээс болоод харин дараа нь гуниглах болж сүүл рүүгээ... Би энэ зунаас өөртөө гарч байгаа өөрчлөлтөө ихээр анзаарч бас бодох болов. Би өөрчлөгдөөд байна. Гэхдээ харамсалтай нь муу тал руугаа.  Би хуучин шигээ болохыг хүсэж байна. Эерэг өөрчлөлтийг юу юунаас ч илүү хүсэж байна. Жижиг том гэлтгүй бодол санаа, үс зүс, харьцдаг хүрээ гээд амьдралын одоогийн байдлаа бүгдийг солимоор байна. Тиймээс би өөрчлөгдөхөөр явлаа. Блогоос тэр чигтээ явж байна гэж бодуузай. Зүгээр л өөрчлөлтийн замаар алхаж эхэллээ.
Харин эцэст нь энэ хугацаанд та бүхнийг залхтал үглэж гомдоллосон бичлэг олныг оруулсандаа чин сэтгэлээсээ хүлцэл өчие. Та бүхэнд сайн сайхныг хүсье!

Хүндэтгэсэн,
Коюүки

Comments

  1. за сайн уу хөө .. байнгын уншигч нь байнаа .. би бас өөрийн блогоо нэг өдөр харж багйаад тэгэж бодсон шү.. тэгэхээр ийм байна хөө .. бид хөгширч байгаам ... арай илүү нухацтай болж байгаам .. гэхдээ өөрийгөө зугаацуулах хайрлах аргаа хэзээ ч мартаж болку шүү..

    ReplyDelete
  2. Харин тэхх бодох тусам илүү л муу тал руугаа өөрчлөгдөөд байхийн. Өнөөдөр бүр би ч энэ маягаараа удвал муу хүн болохнээ гэж бодов. Одоо бүх зүйлийг илүү сайнаар харахыг хичээж эхлэхээр болсон

    ReplyDelete
  3. Blogiig chini unshdag ix saixan baidag shuu

    ReplyDelete
  4. Sain uu, Koyuki,

    Chinii blogiig gegeeleg erch xuchtei bichleg unshaad urgelj chamaar baxarxdag, saixan bichlegiig chini xuleedeg shuu,Kochid ochson baigaa yum shig sanagddag bailaa, unshigch bidniigee urgelj bayrluulj yarvaarai, amjilt xusey

    ReplyDelete
  5. өөрчлөлтөө эерэгээр хамтаараа хийцгээе, би бас блог руу чинь шагайгч уншигч байна аа хө

    ReplyDelete
  6. unuudur anh udaa blog-iig chini youtube-ees matsu takako-iin duug haij yavaad olloo.... huuh mongol hun orchuulchihsan bna geed l shuud blog-ruu chini orson shuu. Post-uudiig chini unshij, blog-iig chini uhaj suuna... bi uuruu yapond bsan bolood l teruu ikh oir sanagdsan shu :) unuudruus ehleed uuriin tani blog-iig shimten unshdag hun negeer nemegdlee shu :)

    ReplyDelete

Post a Comment