Тамхичид сөнөтүгэй!!!

Тамхины хяналтын тухай хууль батлагдсанаар гудамж талбайд дам тамхидалтанд өртөж ханиалгаж хахаж цацалгүй арай л амар жимэр алхах боломжтой болгосонд талархан явж байтал өнөөх алдарт "Монголын хууль 3 хоног" гэдэг шиг хэрэг бишдэж эхэлсэн нь саяхнаас илт анзаарагдах болов. Ахиад л нөгөө тамхины өмхий утаагаар утан өмнө хойно алхах хүмүүс, газар шидэлсэн иш хаа сайгүй боллоо. Утаандаа дарагдсан Улаанбаатарт бас дээр нь мөнгөөр утаа авч татах хэрэг байдаг л юм байх даа. Саяхан Улаанбаатар зочид буудлаас Сентрал Таур хүрэх зуур садыг ажиглавал зүлгэн биш тамхины ишээр дүүрсэн сад болсон харагдав. Тамхичидыг торгохын оронд тэр гудамжинд хаясан ишийг түүлгэдэг болговол таарна. Дээр нь ажилгүй тамхи баагиулж , шүлсээ хаялах улсаа дэмжиж буй аятай хаа сайгүй сандал суудал бэлдэж буйд ч бас эгдүүцэл төрнө. Хэрэгтэй хэрэггүй ийм зүйлст мөнгө цацахаар борооны шалбааг тогтсон явган хүний замаа засдаг байгаа даа.

Comments