Family lunch

Кемпински зочид буудлын 2 давхарт байрлах Сакура япон хоолны ресторанд өнөөдөр гэр бүлээрээ өдрийн хоол идэцгээлээ. Япон элчингийн хүмүүс энд ихэвчлэн ордог гээд нэг танил маань өнгөрсөн жил дагуулж ирсэн ч ширээ байхгүй гээд буцаж байсан юм. Харин өнөөдөр дүү маань энд орохыг санал болгов.
Рестораны үүд



Дотор засалдаа хулс ихээр ашиглажээ.

Меню

Хоол болтол шийр зугаа - Суши

Аавын сонголт - Бүрж шарсан гахайн мах

Ээжийн сонголт - Яргай загас

Дүүгийн сонголт - Шарсан үхрийн мах

Миний сонголт
Эндэхийн суши болон хоолны амт нь дажгүй санагдав. Нээрээ энд сууж байхад Бадмаараг бөгж гээд дээр үед миний орчуулж байсан дуу явж байна лээ.
Өнөөдөр гадуур замын түгжрэл их байсан нь өнөөх алдартай намрын дунд сарын арван долооны өдөр байсан юм байна. Олон жилийн өмнө болсон энэ өдрийн инээдтэй дурсамж санаанд орж байлаа. 

Comments

  1. Гэр бүлээрээ хооолох их сайхан шүү

    ReplyDelete

Post a Comment