Төвөргөөн чимээ - Б.Отгонтүвдэн

ОХУ-ын Санкт Петербург хотын Репиний нэрэмжит уран зургийн академийн багш Б.Отгонтүвдэнгийн "Төвөргөөн чимээ" уран бүтээлийн үзэсгэлэн 976 галерейд дэлгэгдсэнийг өнөөдөр үзэж сонирхлоо. Өнгөрсөн жил түүний тухай нэвтрүүлгээр анх танилцаж бахархаж байсан бол өнөөдөр бүтээлүүдийг нь үзэж нүд баясаж сэтгэл бадрав.  
"Тулам булаалдаан" хэмээх энэ доорх цуврал зургууд Репиний нэрэмжит уран зургийн академийг 2012 онд төгсөхдөө түүний хийсэн дипломын ажлын бүтээлүүд болно.  Харин би 1 дэхийг нь олсонгүй. Эсвэл угаасаа энд тавигдаагүй юм болов уу?
Тулам булаалдаан -II



Тулам булаалдаан -III

Кавказ эмэгтэй

Цэцгийн баглаатай охин

Бүжигчин
Доорх хоёр хүүхдийн зураг надад хамгийн их таалагдсан.
Охин

Одын хөрөг

Нэргүй - II

Хурим
Монголын бахархал болсон залуу уран бүтээлчийн үзэсгэлэнг сонирхвол 9-р сарын 5-наас өмнө амжиж 976 галерейд зочлоорой.

Comments

  1. гайхалтай үзэсгэлэн үзсэн байнаа

    ReplyDelete

Post a Comment