Wedding Dress (2009)

...Жаахан охинтойгоо амьдардаг ганц бие бүсгүй хуримын даашинзны загвар зохиогч бөгөөд гараа гарган зурсан нэгэн загвараа бусдад худалдахыг үл хүснэ. Бүсгүйд амьд явах хугацаа богинохон үлдсэн бөгөөд энэ даашинз бол бүсгүйн биелүүлж чадаагүй хүслийн нэг юм. Талийгаач нөхөртэйгээ суухдаа хуримын даашинз авах мөнгөгүй байжээ. Бас охиныхоо хүссэн бүхнийг амжиж биелүүлэхийг хүснэ. Хэрсүү охин нь ч бас бүхнийг мэдээд ээждээ зориулж хийж чадах бүхнээ хийхийг хичээнэ...

Энэ киног би дөнгөж сая үзэж дуусгаад урссан нулимс минь ч хатаж амжаагүй энэхүү постыг бичиж сууна. Хөгжилтэй романтик кино байх болов уу гэж бодтол ийм л кино үзчихлээ. Цээжинд хуралдаад байсан бөөн хар зүйлс нулимстай цуг бага зэрэг гадагшилчихсан ч юм шиг. Энэ кино бол үхэж буй хүний, бас үлдэж буй ойр дотныхных нь сэтгэлзүйг нарийн гаргасан кино байлаа. Кино үзэнгээ элдвийн зүйл бодож хэдэн жилийн өмнө Японд байхдаа хэрвээ би маргааш үхнэ гэдгээ мэдвэл хамгийн түрүүнд юу хийх билээ гэж их боддог байснаа санав. Тэгвэл би утасны карт олныг аваад чухал хүмүүс рүүгээ утасдаж тэдний надад үлдээсэн сайн сайхан дурсамжийг, тусыг, бас сайн чанарыг өөрсдөд нь хэлнэ бас гэрийнхэндээ зориулж нэг видео бичлэг хийж үлдээнэ энэ бол ганц өдрийн дотор миний амжиж хийж чадах зүйл гэж боддог байв.

Comments

  1. ee... buh yum saihan baihad yagaad iim iluu dutuu yum bodson yum be...ali boloh jargaltai kino ih uzej, ih ineej baigaarai:)

    ReplyDelete

Post a Comment