Би дуртай :)
- Намайг онигоо ярьж өгөхөд аавынхаа тааламжтай инээх дуунд
- Ээжийнхээ өвөр дээр хэвтээд чихээ ухуулахад :P
- Зуны нартай өдөр Сансарын туннель уруудаад нүүрэн дээр нар төөнөхийг мэдрэн нүдээ аниад биеээ сулд нь хаяаад алхахад
- Шинэхэн барьсан талхан дээр масло түрхэж идэхэд
- Үсээ илбэхэд чихарч дуугарахад
- Салхи гэнэт үлээхэд үнэртэй ус маань өөрт үнэртэхэд
- Тэргэл сарыг удаан ширтэхэд би түүн рүү нэвтрэн орох шиг болоход
- Үзэхийг хүссэн кино маань аль нэг сувгаар гарч байвал
- Хэн нэгний тухай бодоход хэдэн хормын дараа тэр хүнээс мессеж эсвэл дуудлага ирэхэд
- Голын эргээр дугуй унаад дуу аялаж явахад
- Сайхан зүүд зүүдлээд өглөө зүүдээ бодон инээмсэглэхэд
- Хэн нэгэн хүн нүд рүү минь ширтээд инээмсэглэхэд
- Хүмүүс намайг хачин сонин үгсээр тодорхойлоход
- Миний ярьсан зүйлийг мартдаггүй хүмүүст
- ...
Би дургүй :(
- Мессежийг Hi гэж эхлэхэд
- Мэндлэхэд хариу мэндлэдэггүй хүмүүст
- Цоо ширтэхэд
- Шөнө дунд утасдахад
- Таньдаг хүмүүс танихгүй царайлахад
- Учиргүй мартамхай хүмүүст
За за дургүй зүйлсээ нэг их бичээд яах юм тэ :)
Sounds cute.
ReplyDeleteҮсээ илбэхэд яаж чихарч дуугардаг юм болоо :)
ReplyDeleteСайн угаасан үс гиаг гиаг гэж чихарч дуугардаг байхгүй юу, хэхэ :)
Delete