Likes and Dislikes

Би дуртай :)


  • Намайг онигоо ярьж өгөхөд аавынхаа тааламжтай инээх дуунд
  • Ээжийнхээ өвөр дээр хэвтээд чихээ ухуулахад :P
  • Зуны нартай өдөр Сансарын туннель уруудаад нүүрэн дээр нар төөнөхийг мэдрэн нүдээ аниад биеээ сулд нь хаяаад алхахад
  • Шинэхэн барьсан талхан дээр масло түрхэж идэхэд
  • Үсээ илбэхэд чихарч дуугарахад
  • Салхи гэнэт үлээхэд үнэртэй ус маань өөрт үнэртэхэд
  • Тэргэл сарыг удаан ширтэхэд би түүн рүү нэвтрэн орох шиг болоход
  • Үзэхийг хүссэн кино маань аль нэг сувгаар гарч байвал
  • Хэн нэгний тухай бодоход хэдэн хормын дараа тэр хүнээс мессеж эсвэл дуудлага ирэхэд
  • Голын эргээр дугуй унаад дуу аялаж явахад
  • Сайхан зүүд зүүдлээд өглөө зүүдээ бодон инээмсэглэхэд
  • Хэн нэгэн хүн нүд рүү минь ширтээд инээмсэглэхэд
  • Хүмүүс намайг хачин сонин үгсээр тодорхойлоход
  • Миний ярьсан зүйлийг мартдаггүй хүмүүст
  • ...
Би дургүй :(
  • Мессежийг  Hi гэж эхлэхэд
  • Мэндлэхэд хариу мэндлэдэггүй хүмүүст
  • Цоо ширтэхэд
  • Шөнө дунд утасдахад
  • Таньдаг хүмүүс танихгүй царайлахад
  • Учиргүй мартамхай хүмүүст
 За за дургүй зүйлсээ нэг их бичээд яах юм тэ :)

Comments

  1. Үсээ илбэхэд яаж чихарч дуугардаг юм болоо :)

    ReplyDelete
    Replies
    1. Сайн угаасан үс гиаг гиаг гэж чихарч дуугардаг байхгүй юу, хэхэ :)

      Delete

Post a Comment