Early morning hiking at Bogd Uul

Амралт эхэлсэнээс хойш 2 дахь удаагаа өнөө өглөө ахлах сургуулийн ангийнхантайгаа Богд уул руу алхлаа. Өглөө 6.30-д уулын бэлд цуглаад алхацгаадаг юм. Энэ удаад 8-уулаа явлаа. Хэрвээ бид байнга ингэж ууланд алхаад бас байнга замдаа инээлдэж явбал хэзээ ч хөгшрөхгүй байх аа гэлцсээр бид алхаж байлаа. Өмнө явахад зүйл бүрийн цэцэг дэлгэрч байсан  тул хэрэг болгон камераа авсан ч энэ удаа арай цөөрсөн мэт санагдав. Гэхдээ цөөн хэдэн зураг дарснаа сонирхуулая. 
Хөөрхөн жирх. Даанч холоос татаад фокус муутай зураг болж




Түр амарч суух зуур дарсан зураг. Надад энэ удаа авсан зургуудаас хамгийн их таалагдаж байгаа.

Хэрэм байгаа юм. Сайн харагдахгүй байх шиг




Орой дээр нь гарчихлаа


Уулын бэлд

Comments

  1. next week negdene getsen l bga:-)

    ReplyDelete
    Replies
    1. Manai hiking club-iin uusgen baiguulagch LA girl uu :)

      Delete
    2. yep:-) c u tmw

      Delete

Post a Comment