Тархины тураал

Яагаад ч юм ойрын хэд хоногт уулзсан танил нөхөд энэ Кимура Аяакогийн "Тархины тураал" гэсэн нийтлэлийг учиргүй ярих юм. Чи юу гэж бодож байна, би одоо өдөрт хэд хэд сонсож байна энэ тэр гээд л. Миний хувьд нилээд дээр үед овоо хэдэн жилийн өмнө анх уншиж байсан санагдана. Одоо бүүр бичлэг нь байдаг болж. Ядаж хэдэн хүн сонсоод ойлгож байгаа бол бас сайн л хэрэг. Гэтэл тоглогдсон тоо нь бас л хангалтгүй харагдана.

Би энд өгүүлэх зүйлстэй 101%  санал нийлдэг. Монголд олон жил ажилласан Япон хүнтэй нэг хурал дээр таараад энэ нийтлэлийн цуурай нь сонсогдож байна уу гэлтэй зүйлсийг сонсоод нүүр хийх газаргүй болж л явлаа. Бүр "Би танай улсад яаж ажиллавал, хэнтэй уулзвал ажил явуулах вэ? Би танай ерөнхий сайдтай уулзсан, ерөнхийлөгчтэй уулзсан. Одоо залхаж байна. Танай улсыг би хаяхаар шийдсэн" гэж хэлсэн шүү. Ер нь энд тэнд явахад манайхны байр байдал ч заримдаа хажууд нь байхаас санаа зовмоор шүү. Хаа газар ядаж л наад захын хүмүүжилтэй, ёс журамтай байж сурвал бас л нэг том дэвшил.

Comments

Post a Comment