Anonymous July 29, 2013 at 5:22 PM
Би
бас барилгын инженер... Одоо 26-тай японд магистр хамгаалаад тэндээ
ажиллаж ажлын туршлага судлах зорилготой... 1 жилийн дотор япон хэл
судлаад магистрт хангалттай хэлний түвшинтэй болно гэхэд үнхээр
эргэлзээтэй л байна. Гэхдээ сонингийн тэтгэлэгээр явхаар бэлдэж байна.
Үнэндээ харанхуй л хүн байна ямар ч байсан боломжтой хийгээд хүн яваад
сураад болдог бол яваад үзий л гэж бодож байна. Магистрийн түвшиний япон
хэлний тухай мэдэх зүйлээ бичээч?
Anonymous July 29, 2013 at 5:50 PM
Бас боломжтой бол блогоос өөрөөр холбоо барьж болох болвуу?Ийм нэгэн сэтгэгдэл Sensei нэрт бичлэгийн доор бичигджээ. Энэ Нэргүй этгээдийг хальт шүүмжлэхэд нэр усаа ч хэлэхгүй, мэндийн зөрүүгүй л ингээч тэгээч гэж шаардсан байх юм. За тэр ч яахав. Ер нь иймэрхүү төрлийн асуултуудыг өөр олон хүмүүс асуудаг болохоор нэг бичлэг хийхээр шийдлээ. Гэхдээ энэ бичлэг нь зөвхөн миний хувийн туршлага, дуулсан сонссон дээр тулгуурлах тул зөвөөр хүлээн авч өөр эх сурвалжуудтай харьцуулна биз дээ.
1-рт би бол Японд япон хэл дээр магистр хамгаалаагүй англи хэл дээр доктор хамгаалсан хүн болно. Тийм болохоор магистрт япон хэл дээр яаж сурдаг талаар мэдэхгүй. Бас янз бүрийн Япон явах арга чарга, тэтгэлэгийн талаар сайн мэдэхгүй. Би өөрөө бол удирдагч багштайгаа 2006 онд Монголд ирээд байхад нь танилцсан бөгөөд тэгээд тэдний сургуулиас олгодог докторын тэтгэлэгт материал бүрдүүлээд хэд хэдэн даваа давж байж явсан. Өөр ямар нэгэн тэтгэлэг сургууль судлаж хөөцөлдөөгүй болно. Эхлээд бичиг баримт, дипломуудын хуулбар, 2 хүний захиа, судалгааны ажлын туршлага, мөн ирээдүйд хийх судалгааны ажлын төлөвлөгөө зэрэг материалуудаа явуулаад дараа нь манай багш өөр нэг профессортой цуг монголд ирж миний ирээдүйд хийх судалгааны талаар бэлтгэсэн презэнтейшнийг сонсож шалгаж сүүлд нь магистрын ажлын хураангуйгаа англиар орчуулж явуулж байсан.
Ер нь таньдаг мэддэг хүмүүсийг харж байхад доорх маягаар Япон руу магистрт явдаг юм билээ.
1. Монголд япон хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн хүмүүс шууд япон хэл дээр магистрт суралцах. Тэд нарт бол хэлний асуудал угаасаа байхгүй. Энэ хүмүүсийн бас нэг явдаг түгээмэл арга нь Японы засгийн газрын тэтгэлгээр судлаач оюутан гэж 2 жил эхэлж яваад цааш аргаа олоод үргэлжлүүлэн 2 жил магистрт тэгээд 3 жил докторт гэх мэтээр сурдаг. Энэ судлаач оюутны тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Японы элчин сайдын яамнаас зохион байгуулдаг гэсэн. Арван жилийн болон их сургуулийн багш нар, яам тамгад ажилладаг хүмүүс энэ тэтгэлэгт бас их хамрагддаг юм шиг байсан. 5 жилийн ажлын туршлагатай байх шаардлага тавьдаг дээр нь англи, япон хэлний шалгалт өгдөг гэсэн.
2. Янз бүрийн JICA, JDS, ADB гэх мэт олон улсын байгууллагын шугамаар англи хэл дээр магистрт суралцах. Энэ тухай ЭНД их дэлгэрэнгүй бичсэн байсан. Иймэрхүү тэтгэлгээр ялангуяа JICA-аар явсан бол 2 жилийн дараа төгсөөд заавал эх орондоо ирж 2 жил ажиллах ёстой. Ингэж явсан хүмүүс бол 2 жил сурахдаа худалч хүнд японоор Сайн уу, Баяртай, Баярлалаа гэсэн гурван үгнээс хэтэрдэггүй.
3. Япон руу хэлний дамжаанд яваад 2-3 жил зөвхөн хэл судлаад дараа нь сургуулиа олоод япон хэл дээр магистрт суралцах.
Ийм 3 аргаар магистрт суралцсан хүмүүсийг таньж мэддэг боловч ганцхан жил япон хэл судлаад магисрт явсан хүн гэж дуулаагүй. Ирэх жил 4 сараас магистрт элсэн сурч эхэлнэ гэвэл одоо дөнгөж 8 сарын хугацаа байна. Хэл сурахад нас бас нөлөөлдөг гэж би хувьдаа боддог. Одоо 26-тай тэгээд ирэх жил 27-тай явах юм байна. Би гэхэд Япон явж байхдаа энэнээс залуу байлаа шүү дээ. За тэгээд хүн үнэхээр хэлний авьяастай, бас тэвчээртэй байгаад хичээж сурч болох л юм. Гэхдээ огт өөр хэл мэдэхгүй бол очоод аргагүйн эрхэнд орж хурдан сурдаг тохиолдол бас байх шиг байдаг. Гэхдээ хар яриа ойр зуурын хэлийг л тэгэж сурах байх. Англи хэлтэй хүн бол амиа аргалаад байдаг болохоор япон хэлийг сайн сурдаггүй тал бас ажиглагддаг. Магистрт суралцахад маш олон төрлийн хичээл судлана. Мэдээж мэргэжлийн үг хэллэг гээд хэцүү байх болов уу. Бас дээр нь Япон бол өөрийн гэсэн өвөрмөц стандарт системтэй улс гэдгийг хэлэх хэрэгтэй. Монголд суралцсан барилгын мэргэжлийн нэр томьёо, тооцоолох аргаас чинь огт өөр зүйлс их байна. Ядаж л конструкцийн тооцоонд хэрэглэдэг томьёоны тогтмолууд нь шал өөр юм байна гээд л бод. Тэр бүхний учрыг олж толгойны эргээгээ гаргатал бас нэлээд стрессдэх болов уу. Би өөрөө бол юмыг яг таг бэлддэг төлөвлөдөг, тэгэж байгаад болно доо учрыг нь олно доо гэж найддаггүй, тэгэж найддаг хүмүүсийг ойлгодоггүй ойлгохыг ч хүсдэггүй хүн тул жаахан сөрөг талаас нь бичиж байж магад. Ер нь хичээл зүтгэл гаргахгүй бол аяндаа сурдаг зүйл гэж үгүй. Гэхдээ өөрөө үнэхээр хүсээд чадна гэж бодож байвал болно биз дээ. Амжилт хүсье!
"Хүнд чадахгүй зүйл гэж үгүй, харин хүсэхгүй зүйл л гэж бий" гэж дотроо байнга бодож явдаг нэгэн үгээрээ энэхүү бичлэгээ өндөрлөе.
Зав зайгаа зориулж бичлэг хийсэнд баярллаа! Шүүмжийг чинь хүлээж авлаа. Үнэн сэтгэлээсээ хүссэн юмсан... Уучлаарай! бас нэр оруулж болдог эсэхийг анзаарсангүй. Харанхуй гэдэг үгний учирыг зөв ойлгохыг хүсэе, би япон гэж юу болхыг чихээр сонссоноос биш тань шиг очоод үзчихэж амжаагүй л явна. Хэн ч төрхөөс унах хүртэл төлөвлөж чадахгүй, та миний л адил харанхуйгаар алхагч юм шүүдээ! Шууд утгаар дургуйцлээ илэрхийлж байгаад чинь талархаад, яаруу дүгнэлт болвуу гэж бодлоо... Намайг ойлго гэж хүссэнгүй, ахин саад болохгүй.
ReplyDeleteUnen setgeleesee hussen yum bn gedgiig chin medeed buten post bichlee. Tegsen neg iimerhuu mayagtai. Yos juramgui mend medehgui shuud hariult nehehiin tuhaid tiim humuust blogtoo dandaa anhaaruulj heldeg. Emzegleh hereggui. Bi ch bas medehgui oron ruugaa anh udaa yavj bsn. Gehdee yavahaasaa umnu uuriin bolomjiin deedeer sudlahiig oroldson. Yumiig zaaval nudeer uzej biyeer tuulahaasaa umnu unshij sudlah n deer bdg yum daa.
DeleteТүвшин надад таалагдсангүй .. хүн харин ч сайхан фост бичээд өгсөн байнашт.. тэгэхэд заавал уурлаж байх хэрэг юу байна .. ер нь тэгээд гадаадад явахад энэ мэт жижигхэн юман дээр уурласан тэвчээргүй зангаа нэн түрүүнд авч хаях хэрэгтэй байдаг юмшдээ ..
DeleteLike darj boldog bol ene setgegdel deer like darmaar sanagdlaa kk
DeleteSain uu...Helnii surguuliinhaa tulburiig buten tuluud amidrah munguu bas beldej ireed zuvhun hicheeldee anhaarval 1 jild neleen sain surch boloh baih aa... End harahad oyutnuud ihenh tsagaa tsagiin ajild zartsuulaad surah n udaan baidag ym shg sanagddag.
ReplyDelete