Аглаг бүтээлийн сүмээр аялсан нь

Өнөөдөр гэрийнхэнтэйгээ Төв аймгийн Борнуур суманд байрлах Аглаг бүтээлийн сүм рүү явлаа. Бурханч лам Пүрэвбат гуайн байгуулсан энэ сүм байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн газар байрласан бөгөөд сонирхон зочлох хүмүүс ч их байлаа.

Тийшээ явахад засмал замаас салаад 6,5 км яваад гол хаалганд хүрч тэндээсээ хүний тоогоор тасалбар аваад цааш явлаа. Тасалбар нь том хүн 3000 төгрөг байсан. Хаалгаар орж бас хэсэг яваад уулын бэлд машинаа тавиад явган уул өөд өгсөж гол сүмд хүрлээ. Гол сүмээр зочлоод тэндээсээ газрын зураг аваад янз бүрийн хадны агуйд шургаж мөлхөж нэг өдрийг зугаатай сайхан өнгөрүүллээ. Харин эхлээд тэр газрын зургаа сайн уншиж судлаад цэг болгон дээр очиж өөр өөр зан үйл хийх юм билээ шүү. Бид уншаагүй тул хаа хамаагүй явцгаасан байсан.
Танилцуулга самбар хийсэн нь үнэхээр сайшаалтай. Японд бол бүүр боловсронгуй хоорондох зай, хүрэхэд зарцуулах хугацааг нь минутаар гаргасан байдаг.

Бүтээлийн сүмийн үүднээс эхлээд ийм янз бүрийн лус савдагийн чулуун сийлбэр олон байлаа.
Найман хөлт арслан

Хангарьд, Луу барсын хүү, Ганц эвэрт

Үст загас

Бүтээлийн сүмийн гол шүтээн



Бүтээлийн сүмээс гараад цааш өгсөх зуур хоёр хөөрхөн чандага таарав

Яг л нударгаар цохисон аятай харагдана
Хэрэмний зураг авах амжилттай оролдлого

Та бүхнийг ч бас зуны сайхан улиралд энд зочилж сонин сайхантай танилцаарай гэж хүсье. Харин ийшээ ирэхдээ уул хаданд авирч, агуй нүхэнд шургахаа бодолцож хувцаслаарай :)

Comments