Feeling so much happy :)

Нэг олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоод харьж ирлээ. Энэ миний оролцсон 9 дэх хурал. Докторт сурч байхдаа 7 хуралд орсон. Ирээд 2 дахь болж байна. Хурал ч яахав болдогоороо болж өнгөрлөө. Харин энэ хурал дээр би 12 жилийн өмнө миний багш байсан хүнтэй таарав. Нээлтэн дээр хармагцаа таниад нэг уулзаж таван үг солих юмсан гэсэн хүсэл минь сая хаалтын хүлээн авалт дээр биелэв. "Багш аа та намайг таньж байна уу?" гэсэн Танилгүй яахав дээ" гэж байна лээ. Одоо гадаадад докторт сурч байгаа хуралд орох гэж ирсэн гэв. Цэвэрхэн хувцасласан нүдэнд дулаахан хөөрхөн залуу байсан жаахан жин нэмсэн болохоос  хөөрхөн хэвээрээ байна лээ, хэхэ. Бараг улам хөөрхөн болсон ч юм уу. Энэ хөөрхөн хүмүүс нээх зэвүүн хөөрхөн хэвээрээ байх юм. Жишээ нь миний ex :)
Сая харих замдаа баяр хөөрөөр бялхаж, нүүр дүүрэн мишээл тодруулсаар явав. Feeling so much happy for remembering me after decades :)

Comments

  1. "Энэ хөөрхөн хүмүүс нээх зэвүүн хөөрхөн хэвээрээ байх юм" yag unen! hehe. Harj uram avch, baysahad saihan yum daa, a some kind of inspiration! saihan tsarai ch buyan bh shuu :)

    ReplyDelete

Post a Comment