"Одоо чам руугаа очиж явна" киноны дуу

Та энэхүү орчуулгыг ямар нэг байдлаар хуулбарлан нийтлэх гэж байгаа бол эх сурвалжийг үнэн зөвөөр дурьдаж орчуулагчийн хөдөлмөрийг хүндэтгэнэ үү!!!

69 дэх япон дууны орчуулга "Одоо чам руугаа очиж явна" киноны дуу. Энэ киноны тухай өнгөрсөн 1 сард бичсэн постыг сонирхвол эндээс уншаарай. Өглөө гэрээсээ гараад явж байтал гадаа бороо шиврээд хальт борооны улирал болсон ч юм шиг санагдав. Тэгээд энэ дууг өнөөдөр заавал орчуулж дуусгана гэж бодсон юм. Өмнөх постонд 3 хоног нухаад гэсэн дуу маань шүү дээ. Бараг л 7 хонох шиг боллоо. Тэгээд ч нэг их сайжирсан юм алга даа.

Цэцэг - Orange Range



花びらのように散りゆく中で Бутран унах цэцэгсийн дэлбээн дунд
夢みたいに 君に出逢えたキセキ Би чамтай зүүд мэт гайхамшигаар учирчээ
愛し合って ケンカ Хайрлаж бас муудалцаж
色んな壁 二人で乗り越えて Хамтдаа олон зүйлийг туулжээ
生まれ変わっても あなたのそばで 花になろう Хойд төрөлдөө ч чиний дэргэд цэцэг болон ургая

いつまでもあるのだろうか Хэзээ болтол байх билээ
オレの真上にある太陽は Зулай дээр төөнөх наран
いつまでも守りきれるだろうか Хэзээ болтол хамгаалах билээ
泣き 笑い 怒る君の表情を Уйлах, инээх  чиний аашийг
いずれ全てなくなるのならば  Хэрвээ бүх зүйл алга болвол
二人の出逢いにもっと感謝しよう Бидний энэ учралыг улам бүр нандигная
あの日 あの時 あの場所のキセキは Тэр өдөр, тэр цаг, тэр газар тохиосон учрал
また 新しい軌跡を生むだろう Ахин нэг шинэ эхлэлтэй болно

愛することで強くなること Хайрлана гэдэг хүчтэй болно гэсэн үг
信じることで乗り切れること Итгэнэ гэдэг биелүүлнэ гэсэн үг
君が残したモノは今も胸に ほら輝き失わずに Чиний надад өгсөн бүхэн одоо цээжинд минь хадаастай байна
幸せに思う 巡り会えたこと Бидний учралыг аз жаргалтайгаар дурсахад
オレの笑顔取り戻せたこと Миний инээмсэглэлийг эргүүлэн авчирсанд
「ありがとう」あふれる気持ち抱き 進む道程 “Баярлах” сэтгэлээр дүүрэн урагшилж явна

花びらのように散りゆく中で Бутран унах цэцэгсийн дэлбээн дунд
夢みたいに 君に出逢えたキセキ Би чамтай зүүд мэт гайхамшигаар учирчээ
愛し合って ケンカして Хайрлаж бас муудалцаж
色んな壁 二人で乗り越えて Хамтдаа олон зүйлийг туулжээ
生まれ変わっても あなたに逢いたい Хойд төрөлдөө ч чамтай уулзахыг хүснэ

花びらのように散ってゆく事  Цэцгийн дэлбээ шиг бутран унах нь
この世界で全て受け入れてゆこう Энэ хорвоогийн бүхнийг би хүлээн зөвшөөрнө
君が僕に残したモノ Чиний надад өгсөн
“今”という現実の宝物 “Энэ хором” надад хамгийн үнэт зүйл
だから僕は精一杯生きて 花になろう  Тийм болохоор би харамсах зүйлгүй амьдарч цэцэг болно

花はなんで 枯れるのだろう Цэцэг яагаад ганддаг юм бол оо
鳥はなんで 飛べるのだろう Шувууд яагаад нисдэг юм бол оо
風はなんで 吹くのだろう Салхи яагаад үлээдэг юм бол оо
月はなんで 明かり照らすの Сар яагаад гэрэлтдэг юм бол оо

何故ボクはココにいるんだろう Би яагаад энд байна вэ
何故キミはココにいるんだろう Чи яагаад энд байна вэ
何故キミに出逢えたんだろう Чамтай яагаад учирсан юм бэ
キミに出逢えた事 それは運命  Чи бидний учирсан нь хувь тавилан

花びらのように散りゆく中で  Бутран унах цэцэгсийн дэлбээн дунд
夢みたいに 君に出逢えたキセキ Би чамтай зүүд мэт гайхамшигаар учирчээ
愛し合って ケンカして Хайрлаж бас муудалцаж
色んな壁 二人で乗り越えて Хамтдаа олон зүйлийг туулжээ
生まれ変わっても あなたに逢いたい  Хойд төрөлдөө ч чамтай уулзахыг хүснэ
花びらのように散ってゆく事  Цэцгийн дэлбээ шиг бутран унах нь
この世界で全て受け入れてゆこう Энэ хорвоогийн бүхнийг би хүлээн зөвшөөрнө
君が僕に残したモノ Чиний надад өгсөн
“今”という現実の宝物  “Энэ хором” надад хамгийн үнэт зүйл
だから僕は精一杯生きて 花になろう Тийм болохоор би харамсах зүйлгүй амьдарч цэцэг болно

雨上がり 虹架かり 青あらしに生まれし光 Бороо зогсож солонго татаж уулын агаарт туяа татна
ここにゆるぎない大切な物  Бүхнээс чухал нь энэ үед
気づいてる“愛する”ということ Би үүнийг “Хайр” гэдгийг мэдлээ
まだ歩けるだろう?見えてるんだもう Ахиж алхах болов уу? Үзэгдэх болов уу?
“想い”時を越え 永遠に響け Миний энэ мэдрэмж цаг хугацааг туулж мөнхөд цуурайтана
君の喜び 君の痛み 君の全てよ Чиний баяр, чиний гуниг, чиний бүхнийг
さぁ 咲き誇れ もっと もっと もっと Цэцэг болгон дэлгэрүүлэхийг хүснэ улам ихээр улам ихээр

Comments

  1. goyo bolson bna. amjilt................

    ReplyDelete

Post a Comment