Дууг ингэж орчуулдаг...

Өнгөрсөн хугацаанд 68 япон дуу орчуулжээ. Ойрд бас нэг дуу орчуулах гэж  3 орой суугаад дуусдаггүй. Тэгээд дууг хэрхэн орчуулдаг байснаа эргэн дурсав. Үе үе үнэхээр дуу орчуулах хүсэл сонирхол төрөх бөгөөд би түүнийг онгод орох гэж нэрлэдэг юм, хэхэ. Гэхдээ онгод орох нь их ховор болж. Онгод орсон үед мөр толгой өөрөө аяндаа урсаад л ороод ирдэг юм. Алга болохоос нь өмнө хурдхан л тэмдэглэж авах хэрэгтэй. Бас дээр нь энэ онгод сэтгэл санааны байдалтай холбоотой. Сэтгэлийн их хөөрөл, эсвэл гутралын үед маш хурдан маш уран яруугаар толь бичигний ч хэрэггүй нэг амьсгаагаар орчуулдаг байж.
Их баярласандаа их аз жаргалаар дүүрэн орчуулсан нь Сакура хэмээх дуу. Тэр үед нэг хүнд их дурлаж байснаас тэр биз. Харин их гутралд орсон үедээ орчуулсан нь Хоёул хамтдаа хэрмэл салхи болно.
Заримдаа тэр дууны өгүүлэмжийг кино шиг нүдэндээ харвал бас тэгээд зүрх сэтгэлээрээ мэдэрвэл сайн орчуулга гардаг байж. Тэгэж орчуулагдсан дуунууд бол Тэнгисийн цас, Сүүлчийн цас,
Харин зарим нь миний амьдрал шиг орчуулах зуураа хэн нэгнийг бодож байжээ. Найздаа зориулж Бүгд ганцаараа дууг орчуулж байсан. Энэ дууны орчуулгыг нэг хүн youtube-д оруулсан байсан ч одоо устсан байна лээ. Анхны хайраа бодож орчуулсан нь One more time, one more chance. 
Дуу заримдаа хэцүү үед түшиг болдог. Зүгээр л тэр дууг сонсоод орчуулаад тухайн үеийн бэрхшээлийг даван туулж ирсэн байх юм. Ийм нэгэн дуу бол Кампай
Орчуулсан дуунуудын талыг нь хэдэн хоногоос хэдэн жил завсарлаж байж мөр мөрөөр нь бадаг бадгаар нь нухаж байж нэг юм дуусгасан байх юм.

Comments

  1. Дуу орчуулна гэдэг нөр их хөдөлмөр шүү, Япон хэл мэдэхгүй болохоор сайхан аялгуутай бол тэгээд л сонсох дуртай юм шигээ. Харин тэр "Сүүлчийн цас" гэдэг дуунд дуртай, би болохоор нөгөө эмэгтэй дуучин хэн билээ Ируда билүү дээ, тэр дуучны дуулсан хувилбараар сонсох дуртай. Амжилт хүсье, орчуулаад байгаарай :)

    ReplyDelete
  2. Зуурдын сэтгэлийн монгол орчуулга тань их таалагддаг :)

    ReplyDelete

Post a Comment