Амьдрал тэр чигтээ баяр болбол...

Та энэхүү орчуулгыг ямар нэг байдлаар хуулбарлан нийтлэх гэж байгаа бол эх сурвалжийг үнэн зөвөөр дурьдаж зохиогчийн эрхийг хүндэтгэнэ үү!!!

Энэ дууг их олон дуулсандаа. Хамгийн дурсгалтай нь 15 жилийн өмнө 6 сарын 1-нд Туркийн хуульзүйн сайд Монголд айлчлахад энэ дууг дуулж явлаа. Харин өнөөдөр орчуулах оролдлого хийсэн ч нэг л биш болчихлоо.


Şu dünyadaki en mutlu kişi
Mutluluk verendir
Şu dünyadaki sevilen kişi
Sevmeyi bilendir



Şu dünyadaki en güçlü kişi
Güçlükten gelendir
Şu dünyadaki en bilgin kişi
Kendini bilendir

Bütün dünya buna inansa
Bir inansa
Hayat bayram olsa
İnsanlar el ele tutuşsa
Birlik olsa
Uzansak sonsuza

Bütün dünya buna inansa
Bir inansa
Hayat bayram olsa
İnsanlar el ele tutuşsa
Birlik olsa
Uzansak sonsuza

Şu dünyadaki en olgun kişi
Acıya gülendir
Şu dünyadaki en soylu kişi
İnsafa gelendir

Şu dünyadaki en zengin kişi
Gönül fethedendir
Şu dünyadaki en üstün kişi
İnsanı sevendir

Bütün dünya buna inansa
Bir inansa
Hayat bayram olsa
İnsanlar el ele tutuşsa
Birlik olsa
Uzansak sonsuza 

Энэ хорвоо дээр хамгийн аз жаргалтай нь бусдад аз жаргал бэлэглэгч хүн
Энэ хорвоо дээр бусдаар хайрлуулагч нь бусдыг хэрхэн хайрлахыг мэддэг хүн
Энэ хорвоо дээр  хамгийн хүчирхэг нь бэрхшээлийг туулан гарсан хүн
Энэ хорвоо дээр хамгийн ухаантай нь өөрийгөө таньсан хүн

Хэрвээ бүх хорвоо энэ бүхэнд итгэвэл
Хэрвээ амьдрал тэр чигтээ баяр болбол
Хэрвээ хүмүүс гар гараасаа барилцаад
Хэрвээ үүрд хамтдаа байдагсан бол

Энэ хорвоо дээр хамгийн тэвчээртэй нь зовлонгийн өөдөөс инээгч хүн
Энэ хорвоо дээр хамгийн өгөөмөр нь өршөөл үзүүлэгч хүн
Энэ хорвоо дээр  хамгийн баян нь бусдын сэтгэлийг ологч хүн
Энэ хорвоо дээр хамгийн дээд нь хүнийг хайрладаг хүн

Хэрвээ бүх хорвоо энэ бүхэнд итгэвэл
Хэрвээ амьдрал тэр чигтээ баяр болбол
Хэрвээ хүмүүс гар гараасаа барилцаад
Хэрвээ үүрд хамтдаа байдагсан бол


Comments

  1. Yamar ertnii goyo duu tavia ve. aya ni yavangut uuriin erhgui ug ni orj ired duullaa shd;-)

    ReplyDelete
  2. orchuulgiig n unshiad sonsohoor setgel hodlom shan duu

    ReplyDelete

Post a Comment