Хүүхдүүд баяраар юу хүсдэг вэ?

... Асрамжийн газрын нэгэн хүүхэд баяраар ямар бэлэг авахыг хүсэж байгааг нь асуутал гар утас л авмаар байна гэжээ. Яагаад гар утас хэрэгтэйг асуутал миний ээж намайг энд орхиод явахдаа удахгүй эргэж ирнэ гэсэн. Одоо гэхдээ арай л удаад байх шиг байна. Намайг ирж авахаа мартсан байх. Би ээж рүүгээ утасдаад намайг ирж аваачээ гэж хэлэх гэж байгаа юм гэж ярьжээ :( 

Энэ түүхийг ахлах сургуулийн нэгэн багшийнхаа ярьж эхлэхэд дотроо ямар том бэлэг хүсдэг хүүхэд вэ гэж бодсон ч шалтгааныг нь сонсоод уйлах шахаж билээ. Манай ахлах сургуулиас тэр асрамжийн газрын хүүхдүүдэд Хүүхдийн баяраар бэлэг бэлдэх ажил өрнүүлж байгаа бөгөөд манай ангийн 10 бүсгүй энэ ажлыг дэмжин өчигдөр бэлтгэсэн 50 ш бэлэг, 50 ш хүүхдийн номоо хүргэж өгсөн. Өнөөдөр бэлгүүд маань эзэддээ хүрч байгаа байх. Аав, ээжийн хайраар дутаж яваа бяцхан хүүхдүүдэд жаахан ч гэсэн баяр авчирч байгаа гэж найднам.

Comments