Simply Falling - Iyeoka (Especially for Nyamdorj)

Та энэхүү орчуулгыг ямар нэг байдлаар хуулбарлан нийтлэх гэж байгаа бол эх сурвалжийг үнэн зөвөөр дурьдаж зохиогчийн эрхийг хүндэтгэнэ үү!!!

 Анх удаа англи хэлнээс дуу орчуулав. Бүтэлтэй юм болсонгүй. Зориулсан хүн нь уучлаарай :)




Зүрх минь ахиад л тийш тэмүүлж байна
Зүгээр л дүр үзүүлж явжээ бид энэ бүх хугацаанд
Чиний нүднээс  бүх зүйл өөрчлөгдсөнийг би харж байна
Чи одоо зүгээр л миний зүрхээр наадаж байна

Чи надад хайрыг мэдрүүлсэн, хайрыг мэдрүүлсэн
Чи надад энэ бүхнийг мэдрүүлсэн
Чи зүрхийг минь яг цаасан эрвээхэй шиг эвхэж нугалж байна

Миний зүрхэнд чи бутран шингэхэд
Миний уйтгар нисэн одохыг би мэдэрлээ
Хэн ч намайг энэ мэдрэмжээс  холдуулж чадахгүй
Хонгор минь чамд би зүгээр л дурлаж байна

Харин чиний сэтгэл хаана байгааг харахыг
Холдож яагаад чиний явсаныг таахыг  хичээж байна
Хааяа би харанхуйд бүдчиж нарны гэрлийг хайна
Харин чи энэ бүхэн үнэн гэдгийг харцнаас минь ойлгоно

Чи надад хайрыг мэдрүүлсэн, хайрыг мэдрүүлсэн
Чи надад энэ бүхнийг мэдрүүлсэн
Чадахгүй нь одоо би холдож бидний асаасан энэ галаас

Миний зүрхэнд чи бутран шингэхэд
Миний уйтгар нисэн одохыг би мэдэрлээ
Хэн ч намайг энэ мэдрэмжээс  холдуулж чадахгүй
Хонгор минь чамд би зүгээр л дурлаж байна

Ахиад зүрх минь тийш тэмүүлж
Амраг чинийхээ гарт унаж байна
Алга даа энэ бүхнээс холдуулах зүйл

Миний зүрхэнд чи бутран шингэхэд
Миний уйтгар нисэн одохыг би мэдэрлээ
Хэн ч намайг энэ мэдрэмжээс  холдуулж чадахгүй
Хонгор минь чамд би зүгээр л дурлаж байна

5/9/2013 10:01PM

Comments