ЗҮҮД

Зүүд - Харанга
Миний зүүдэнд тохиолдсон тэр нэгэн явдал
Мартагдашгүй гунигт ая, аялгуу авчирлаа
Ая дуугаараа л тэр зүүдээ чамд өгүүлэхгүй бол
Амт нь алдарч гэж ойлгохгүй өнгөрөх буй за 


Хараацай болон нисч, чамайг дуудан дуудаад
Хорвоо дэлхийг гайхам өндрөөс чамтай цуг харъя гэлээ
Даанч чи, даанч чи, даанч чи надтайгаа хамт нисэхгүй

Чамтай цуг нэгэн зүүд зэрэг зүүдэлвээс
Чамайг дагуулж өндрөөс өндөрт нисмээр байдаг
Чиний зүүд газарт байхад
Миний зүүд тэнгэрт байдаг

Хараацай болон нисч чамайг дуудан дуудаад
Хорвоо дэлхийг гайхам өндрөөс чамтай цуг харъя гэлээ
Даанч чи, даанч чи, даанч чи надтайгаа хамт нисэхгүй


Comments

  1. энэ дууг ТВ-р нэг үзчэээл сэтгэл аймар хөдлөөл хайгаад байсийн,
    хуучны дуу нь юм уу ? \бичлэгээс нь\
    урдны цомгуудаас нь ерөөсөө сонсож байгаагүйн байна.

    ReplyDelete

Post a Comment