"Уламжлалт архитектур" үзэсгэлэнгээс..

2012-05-02
ШУТИС-ийн Барилгын инженер, Архитектурын сургуулийн Архитектур мэргэжлээр суралцагч оюутнуудын "Уламжлалт архитектур" бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэнд оролцлоо. Монголын томоохон сүм хийдүүдийн макетаас голчлон бүрдэх энэ үзэсгэлэнг үзэх зуур оюутнуудын авъяас чадвар, хөдөлмөр зүтгэлийг гайхан биширч бас бахархах сэтгэлтэй зэрэгцэн харин би юу хийлээ гэх өөрийгөө голох сэтгэл төрж явлаа. Энэ бүх бүтээлүүдийг оюутнууд хэдэн сарын турш нөр их хичээл зүтгэл гарган өөрсдийн хөдөлмөр, хөрөнгөөрөө бүтээсэн юм.
2 дахь жилдээ зохиогдож буй макет урлах тэмцээний энэ жилийн тэргүүн байруудыг эзэлсэн бүтээлүүдээс гадна өмнө жил "Италийн сонгодог архитектур" сэдвээр зохиогдсон анхны тэмцээнд оролцсон сайхан бүтээлүүд ч бас нөгөө танхимд нь дэлгэгдсэн байна лээ. Энэхүү үзэсгэлэн Богд Хааны Ордон Музейн үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй дэлгэгдэн гарч буй бөгөөд та бүхнийг ч бас очиж нүд сэтгэлээ баясгахыг урья.



Надад хамгийн их таалагдсан нь энэ доорх Балдан Барайвун хийдийн макет байлаа.

Балдан Барайвун Хийд
Доорх Эрдэнзуугийн макет дээр тэр жижигхэн Цамын бүжиг болж буйг хараач.
Эрдэнэ зуу
Ар талаас нь харвал доторх багана сэлтийг хэрхэн нарийн чимэглэж будсаныг харж болно.
Эрдэнэ зуу
Доор макетын чулуун өрлөгийг хийхэд ямар их чимхлүүр ажил орсоныг харж болно. Баримлын шаварт буталсан жижигхэн чулуунуудыг нэг нэгээр нь шигтгэн байж хийсэн гэнэ лээ.
Хар бухын балгас
Нарийн модон саваагаар хичнээн сайхан урлаа вэ.
Эрдэнэ зуу
Богд Хааны Өвлийн Ордон

Амарбаясгалант

Comments

  1. amarbayasgalant, bogdiin uvliin urguu 2 iin boditoor haraaggui ch maket bodit luu haruullaa yag l sonsoj baisanaar baina, 2 dahi maket shuud l nudend shuud tusaj baina. sanal neg baina.

    ReplyDelete
    Replies
    1. Bi bol bugdiig ni boditoor haraagui, hehe. Ene Har buhiin balgasiin maket boditoor harval mash goy. Bi deerh zurguudiig utsaar sand mend avsan tul jaahan muu bolj. Ene uzesgelen 10 sar hurtel delgegdej baigaa bolohoor neg ochij tuhtai zurgiig ni avna aa.

      Delete
  2. Mongolchuud bid oorsdiinhoo tsever arhektikturiig bii bolgoh tsag irsen met sanagddag. 13-r zuunii Har Horin hot unendee hujaa design l sanagddag gold n france designeriin bureetei hoshoo geed. Ogt hujaa yopon solongosoos oor yah arggui Mongol geed helchihmeer setgelgeenii tesrelttei buteel designiig hen negen baga bohirdoltoi biye daasan hun udahgui hiine gej naidahaas. Hujaa yumsiig "Mongol yum" ene ter gej harah mash uitgartai baina.

    Barimalch

    ReplyDelete
    Replies
    1. сайхан хэллээ...
      энэ үзэсгэлэнг очиж үзий байз

      Delete
  3. Ямар гоё юм бэ? Монголд байсан бол хүүхдүүдтэйгээ очиж үзэхгүй юу. Ирэх жилийнхийг нь л яг очиж үзье.

    ReplyDelete

Post a Comment