Блог бичих бас бичихгүй байх шалтгаанууд

Блог бичих шалтгаанууд
  1. Дурсамжаа хадгалах
  2. Сонссон, харсан, туулсан зүйлээ хүмүүстэй хуваалцах
  3. Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх
  4. Ядаж ганц ч гэсэн зүйлийг хаяхгүй үргэлжлүүлж тордох
  5. Бодит амьдралаас өөр өнгөлөг ертөнц бүтээх
  6. Өөдрөг сэтгэлийг үйлдвэрлэх 
  7. Бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх
  8. Гоо сайхны мэдрэмжээ хөгжүүлэх
  9. Хөгжмийн олон төрөл жанртай танилцах
  10. Фото зураг авах чадвараа сайжруулах
  11. Хэлээ сайжруулах
  12. Шинэ зүйл турших
  13. Өөрийн гэсэн орон зайгаа бий болгох
  14. Мартахаас сэргийлэх
  15. Бодол санаагаа цэгцлэх
  16. Хүмүүст хэрэгтэй байгаагаа мэдрэх
  17. Ганцаардлаа тайлах
  18. Гунигаа хуваалцах
  19. Заримдаа бухимдлаа гаргах
  20. ...
 Блог бичихгүй байх шалтгаанууд
  1. Цагийн алуурчин
  2. Эрх чөлөөг боомилогч 
  3. Янз бүрийн зэвүүн таньдаг таньдаггүй хүмүүс миний доторхыг ухах
  4. Хувийн амьдралд минь хошуу дүрэн дарамтлах таньдаг хүмүүс
  5. Сэтгэгдэл нэрээр элдвээр хэлэгдэн гутрах
  6. Төрөлхийн эмзэг сэтгэл нь бүүр ихээр эмзэглэх
  7. Мэдрэлийн эд эс олноор үхэх
  8. Эрүүл мэнд муудах
  9. Амьдралаас уйдах
  10. ...
P.S:  Хувийн чанартай бичлэгүүдээ ихэнхийг нь өнөөдөр устгалаа.

Comments

  1. Хэй найз минь чи юунд ингэж өнгөрсөнөө шүүнэ вэ ? Өнгөрсөн бол өнгөрсөн элийрсэн балайрсан байлаа ч . Чиний тэр үед төрсөн сэтгэгдэл, байсан дурсамж, түүх болоод үлдэнэ биз дээ ? Энэ доор бичсэн 9 ба түүнээс их бичсэн шалтгаанаасаа айх юм бол блогоо юунд бичиж бусдын төвд орно вэ ?

    Чи байгаагаараа бусдад таалагддаг болохоор, чиний бичсэн блогруу хүмүүс өдөр болгон ордог юм шүү дээ ?

    ReplyDelete
  2. "Чи байгаагаараа бусдад таалагддаг болохоор, чиний бичсэн блог руу хүмүүс өдөр болгон ордог юм шүү дээ" гэсэнтэй санал нэг байна. Ийм сайхан уншууртай блогийнхоо бичлэгүүдийг устгаад, хаагдмал болно гэхээр чинь жаал харамсах л юм.

    ReplyDelete

Post a Comment