Хоёул хамтдаа хэрмэл салхи болно... - Морита Доужи

Та энэхүү орчуулгыг ямар нэг байдлаар хуулбарлан нийтлэх гэж байгаа бол эх сурвалжийг үнэн зөвөөр дурьдаж орчуулагчийн хөдөлмөрийг хүндэтгэнэ үү!!!



Хэрвээ маргааш болбол
Хэрхэн чамайг хайрлах билээ
Хоног хугацаа богинохон
Хамтдаа байх хугацаа бүр ч богинохон
Харагдах биегүй энэ хайр үргэлж
Хаа нэг тийшээ алдууран одно
Хэзээ нэгэн цагт
Хоёул хамтдаа хэрмэл салхи болно


Хэрвээ маргааш болбол
Хэрхэн чамгүйгээр амьдрах билээ
Хонгор чиний үгүй энэ өглөө
Хэзээ хэзээнээс гунигтай
Харагдах биегүй энэ хайр үргэлж
Хаа нэг тийшээ алдууран одно
Хэзээ нэгэн цагт
Хонгор минь би ганцаараа хэрмэл салхи болно







Comments