Амьдралд минь надтай таарсан хүмүүсийг ордоор нь шинжвэл...

Soulmate- ийн нэг бичлэгийг уншаад надтай таарсан хүмүүсийг зурхайн орд талаас нь шинжин бодож үзэв ээ. 12 орд байхад миний амьдралд нөлөөлдөг хэдхэн л ордыг би мэдэх юм байна. Энэ хэдээс бусдыг нь би хэдэн сарын хэднээс тийм орд байдаг гэж цээжээрээ мэдэх ч үгүй.

Хонь
Надтай эхлээд найз байж байгаад дараа нь маш ихээр зовоодог, одоо ч зовоосоор байгаа хүмүүс. Түрүү жил би Bucket List-ээ бичиж байхад надад өшөө авахыг хүсдэг хүн байхгүй байсан. Харин одоо бол байна. Тэр нь Хонь.
Дураараа, бусдын эрх ашгийг боддоггүй, хувиа хичээсэн, хатуу ширүүн хүмүүс.

Үхэр
Энэ хорвоод мэндэлсэн анхны өдрөөс минь надад хайртай байсан хүн, бага, дунд сургуулийн нэг ширээний найз хүү, дунд сургуулийн найз охин, ахлах сургуулийн найз охин, одоо өдөр бүр нийлдэг ажлын газрын найз эгч бүгд Үхэрийн ордных. Бас миний амьдралд хамгийн сайхан бас том өөрчлөлт хийсэн манай босс/Япон багш маань, залуу босс, боссын нарийн бичиг, миний өмнө суралцаж төгссөн ах, саяхан талийгаач болдог тэр хүн гээд бүгд Үхэрийн ордны хүмүүс. Тэд бүгд намайг халамжилж, итгэж, тусладаг байсан. Япон багш маань хүмүүст намайг миний охин гэж танилцуулдаг байсан. Бас My problem girls гэж нарийн бичиг бид хоёрыг хошигнон нэрлэдэг байсан.
Гаднаа сэтгэлийн хөөрлөө гаргадаггүй, дуугүй, тайван, гэхдээ цаана нь нэг сүрдэм хүч бий гэдэг нь мэдрэгддэг. Бас дээр нь авьяаслаг, мэдрэмжтэй хүмүүс. Над мэтийн салхи шиг сэвэлзүүр хүнийг тогтоож тайвшруулах хүч тэдэнд бий.

Ихэр
Би өөрөө энэ ордных. Энэ ордны гэхдээ эсрэг хүйсийн хэдэн найзтай. Яриасаг хүмүүс болохоор амархан хэл амаа ололцдог. Заримдаа муудна гэхдээ дороо сайдна.

Хумх
Энэ ордны хүмүүст би яагаад ч юм дурлаад байдаг юм. Фукуяама сангаас эхлээд л явна шүү дээ, хэхэ. Эсрэг хүйсний хүнтэй танилцахаар л бараг ихэнхидээ энэ ордных байдаг. Эмэгтэй найзууд ч бас бий. Эхэндээ хэл амаа сайн ололцоно. Дараа нь тэд нарын уйдамтгай зан нь хөдөлдөг байх гэж таадаг.
Маш гялалзсан ухаантай ч хөнгөн хийсвэр чанартай, байж ядсан хүмүүс. Бас хүний ач сайн мэддэггүй талдаа. Хэл ярианы хөгжил сайтай гэж жигтэйхэн гэхдээ дараа нь юу ярьсанаа санадаггүй. Энэ нь хуурамч эсвэл худалч гэсэн бодол төрүүлдэг. Гэтэл би тэднийг уучлан уучлан хажууд нь байдаг нь хачирхалтай.

Comments

  1. Replies
    1. Цөөхөн хүмүүс байдаг байх шүү. Ойртохгүй, холдохгүй. Бие биендээ гэмгүй.

      Delete
  2. bi humh haha

    amethyst

    ReplyDelete
    Replies
    1. ммм нийт хумхаа төлөөлөөд уучлал гуйяа нтр :р
      гэхдээ энэ гинжин хэлхээ юм шигээ, хумх хэдий уйдамхай ч тэднийг уйдаж амжихаас нь өмнө орхиод явчдаг Арслан гэх мэт орд байнаа байна... Зүгээр л миний төсөөлөл л дөө :р

      Delete
    2. Хэхэ, эмэгтэйчүүд нь хөөрхий гайгүй байдаг юм аа :)
      Аан тэгвэл Хумхыг уйдахаас нь өмнө хаяж явах хэрэгтэй эсвэл угаасаа ойртохгүй л байя :)

      Delete
  3. Миний сонссоноор орд дотроос хамгийн топ нь загас гэж ярьдаг юм байна лээ.Хамгийн сайхан сэтгэлтэй, өрөвч, тусч ажилсаг нэгэн гэм нь жаахан ааштай гэдэг. Гэхдээ аашгүй хүн гэж хаа байхав...

    ReplyDelete
    Replies
    1. Ай мэдэхгүй. Ёстой Загасны ордныхон гоц гойд гэж сонсоогүй юм байна. Энхээ өөрөө загас уу, хэхэ?

      Delete
  4. Replies
    1. Hulduu tag medremjgui yumnuud bdgshdee.

      Delete

Post a Comment