Монгол хүний царай төрхийн хувьсал

Гудамжаар дүүрэн жингийн илүүдэлтэй бөөрөнхий хүмүүс явж харагдах болж дээ. Монгол хүний биеийн болон царайны хэлбэр их өөрчлөгдөж ирлээ. Надаас ахмадууд нь бүүр их анзаарч байгаа байлгүй. Хуучны гэрэл зургууд, Монгол киноны сайхан дүрүүдээс санаанд тогтсон сайхан залуучууд, бүсгүйчүүдийн дүр төрхөөс өнөөгийн залуучууд бүсгүйчүүд их өөр стандарттай болжээ.
Монгол эр хүний дүр төрх гэхээр "Өглөө" киноны Сүхбаатар шиг, "Ардын элч" киноны Дарьбазар шиг хүмүүс санаанд буудаг. Чацархуу, шөрмөслөг, өргөн магнайтай, шанаа, эрүү сайтай, яралзсан цагаан шүдтэй тийм хүмүүс байжээ. Сүхбаатарт тоглодог Дашнамжил гуай бол миний үзүүлэлтээр төгс сонгодог сайхан монгол залуу. Ер нь Сүхбаатарын дүрд тоглодог жүжигчид бүгд сайхан хүмүүс байдаг л даа. Тэднээс хамгийн их таалагддаг нь Базаррагчаа. Энэ жүжигчин бас "Бид мартахгүй" кинонд Аюушийн дүрд тоглодог юм. Мэдэхгүй хүмүүс нь доорх видеог үзээрэй. Гэтэл одоогийн олны танил, урлаг соёлын хүмүүсээс энэ л сайхан залуу гээд хэлчих хүн үнэндээ миний санаанд лав байдаггүй юм.

Эмэгтэйчүүдээс гэхээр жүжигчин Сувд, топ модель Болормаа, Байгаль гээд бас нуруулаг, мөр, шанаа эрүү сайтай сайхан монгол төрхтэй хүмүүс байх. Сүүлийн үеийн сайхан бүсгүйчүүд нь нэг тийм монгол төрхтэй гэхэд хэцүү, мөр муутай хэт нарийхан болчихсон юм шиг санагдах юм.

Comments

  1. chi yag zuw hellee.. yag l tiim bolson

    ReplyDelete
  2. Eruul/Zuv hoolloltiin hicheel sanuulguud ih dutagdsan baih.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм ээ.
      Генийн өөрчлөлтэй хүнс, стресс, УБ-ын ресторануудын порц гээд олон зүйл нөлөөлж байгаа байх.

      Delete
  3. Eruu, shanaa saitai bdg chini buhel mah, aruul eezgii geh met hatuu huns iddeg bsantai holbootoi adaptation shinj geh uu dee. Orchin ued 32 shudtei hun hovordson shdee, suuliin heden 10 jild hun zuulun huns iideg bolsontoi holbootoi eruunii yas jijigreed hamgiin suuliin ih araa urgah zai bagatai bolson, diilenh humuus 28 shudtei l bgaa, suuliin 4 araa ug n bdg ch tsuhuij chaddaggui ym.
    Chinii heldeg unen shuu, suuliin ueiin zaluuchuudiin dund ene uneheer nudend dulaahan shn zaluu gd helchih hun bhgui ee, hehe

    ReplyDelete
    Replies
    1. Аан тийм үү?
      Би лав 32 шүдтэй, хэхэ. Бүрэн шүдтэй байх буян заяанд сайн байдаг гэсэн, хэхэ.

      Delete
  4. kinond chini songogdson saihan humuus toglodog yum shde, jiriin mongol hunii tsaraig tiimeer tosoolvol ih l oroosgol

    ReplyDelete
    Replies
    1. Орчин үеийн кинонд тэгвэл сонгогдсон сайхан царайтай хүн алга байна, хэхэ.

      Delete
  5. hehe er ni bol timerhuu shuu. buun shalhaisan guzeenuud gej...... huuhnuud ni het turanhai.........deer ni buun hiimel zasluud.......... gehdee urgun tomboison Bolormaa, Baigal metiin shanaatai huuhenuu bas bishee........ Saihan zaluuchuud huuhnuud zunduu bgaa l daa.
    Ingehed busgui mini uuriin tani tsarai turhiig harmaar bna zurgaa taviach gej..............Esvel tim nuutslagdmal baih durtai yum uu.........

    ReplyDelete
    Replies
    1. Стандарт Монгол төрх царайны тухай ярьж байна аа. Түүнээс хүн болгоны хөөрхөн сайхан гэж боддог үзүүлэлтүүд өөр шүү дээ.

      За би бол эрүүтэй бол эрүүтэй, шанаатай бол шанаатай хүн,хэхэ. Гэхдээ стандарт Монгол төрхтэй хүн бол биш. Хайгаад үзвэл энэ блогоор зөндөө л миний зураг байгаа даа.

      Delete
  6. Тийм шүү, монгол төрхөө алдаж хэт гадаад хэв маяг, загвар дуурайж байгаа нь өөрийн улсын соёлоо алдахад хүргэж байна. Хэт дуурайх биш давс, хужирыг нь тааруулах хэрэгтэй. Монголдоо монголоороо амьдрах шиг сайхан юм хаана байнаа!

    ReplyDelete

Post a Comment