Чиний хажууд... - Нагабучи Цуёоши


Та энэхүү орчуулгыг ямар нэг байдлаар хуулбарлан нийтлэх гэж байгаа бол эх сурвалжийг үнэн зөвөөр дурьдаж орчуулагчийн хөдөлмөрийг хүндэтгэнэ үү!!!


Чиний хажууд... - Нагабучи Цуёоши
しあわせが何であるのかさえ Аз жаргал юунд оршдогийг
分からなくなってしまいました Ойлгохгүй боллоо
僕が何であるのかさえ Би яах гэж амьдарч байгаагаа ч бас
君の中で壊れてしまってるよね Бодол санаа минь чиний дотор үлдэж орхижээ


ずうっと一緒にいようと約束したのに Үргэлж хамт байна гэж амалсан атал
君の孤独を埋められず Чиний ганцаардлыг дүүргэж чадахгүй нь
一生懸命 大切な想い出だけを Үнэт тэр дурсамжийг
僕は伝えようとした  Үнэндээ би чамд хүргэхийг хүсэж байна

好きで 好きで 好きで Хайртай, хайртай, хайртай
どうしようも ないほど Хамгаас хайртай
そばに そばに そばに Хажууд чинь, хажууд чинь, хажууд чинь
君のそばに ずうっといたいХажууд чинь үргэлж байхсан

まだ間に合うかもしれないさ Ахиж  чадах эсэхийг мэдэхгүй ч
今すぐ君の手をひいて Одоо чиний гарыг атгаад
本当の自分を取り戻さなければ Өөрийнхөө үнэн төрхөнд эргэж орохыг хүснэ
後悔なんてしたくないから Ахин харамсахыг хүсэхгүй байгаа болохоор

ほら 君の心に笑顔が Чиний зүрхэнд инээмсэглэл
少しでも残っているんなら Жаахан ч гэсэн үлдсэн бол
も一度 僕の胸に飛び込んでおいで Ахин нэг удаа чи миний цээжинд наалдвал
もう二度と離さないから Ахиад чамаас салахгүй

好きで 好きで 好きで Хайртай, хайртай, хайртай
どうしようも ないほど Хамгаас хайртай
そばに そばに そばに Хажууд чинь, хажууд чинь, хажууд чинь
君のそばに ずうっといたいХажууд чинь үргэлж байхсан


好きで 好きで 好きで Хайртай, хайртай, хайртай
どうしようも ないほど Хамгаас хайртай
そばに そばに そばに Хажууд чинь, хажууд чинь, хажууд чинь
君のそばに ずうっといたいХажууд чинь үргэлж байхсан

P.S: Энэ видеог үзэх болгондоо сакура цэцэглэх үеээр Киото ороод кимоно ч юмуу юуката (Зуны хувцас гэх юм уу даа. Энэ дээрх видеон дээр гарч байгаа шиг) өмсөж байгаад ийм зургууд авахуулаад өөрийн гэсэн видеотой болох юмсан гэж мөрөөдөж байна даа :D Кимоно, юуката хоёуланг нь мэдээж өмсөж үзсэн. Анх 2008 оны зун нэг хөх цэнхэр юуката өмсөөд Зуны баярт явж байлаа. Даанч харамсалтай нь зураг байхгүй. Дараа 2009 оны хавар нэг номин цэнхэр кимоно өмсөж байсан. Тэр үед жинхэнэ сакура цэцэглээд Сакураны баяр болж байсан. Миний үс их богинохон байсан болохоор жаахан хүүхэд шиг 2 хуваагаад бөндийлгөж боосон нь мангар санагдсан. Дараа нь 2010 оны намар Соёлын өдрөөр улаан кимоно өмсөж байсан. Хамт сурдаг байсан нэг залуугаар авахуулсан зурган дээр би гоё гардаг болохоор тэр залууг гуйж байгаад зөндөө гоё зураг авахуулсан. Тэр тухай энд бичиж бас зургуудаа оруулж байсан.

Comments