Мөрөөдлөөс ургасан хүү

...Хүүхэдтэй болох боломжгүй гэдгээ мэдсэн залуу хос сэтгэл санаагаар хямарч гэртээ ирээд тэдний мөрөөдлийн хүү ямар байх байсныг жижигхэн цаасан дээр бичиж эхэллээ. Түүнийг Тимоти гэж нэрлэнэ. Тэр хөгжимд дуртай. Тэр гартаа харандаа барьсан Пикассо. Тэр сайхан сэтгэлтэй... гэж бичээд цааснуудаа жижигхэн модон хайрцагт хийгээд цэцэрлэгт буллаа. 
Шөнө дундын үед хүчтэй аадар орж аянга цахилгаан нүргэлэх чимээнээр нөхөр нь гадагш гарвал хэн ч байсангүй харин буцан орж ирээд шавар шавхай болсон нэгэн хүү гэрт нь орж ирсэнийг мэднэ. Тэр хүү шууд л эхнэр нөхөр хоёрыг аав, ээж хэмээн дуудаад өөрийгөө Тимоти гэдэг гэлээ. Харин тэр хүүд нэгэн хачирхалтай зүйл байсан нь хоёр хөлийнх нь шилбэнээс хэдэн ширхэг ногоон навчис ургасан ажээ. Эхнэр нөхөр хоёр цэцэрлэгт очоод нөгөө хайрцаг булсан газраа үзвэл тэнд ухсан нүх үлдэж хайрцагнаас цааснууд бутран гарчээ.
Маргаашнаас нь эхлээд тэд хязгааргүй аз жаргалтай байлаа. Тэдний хүү яг л тэдний мөрөөдөж байсан шиг. Харин тэд нэгэн нууцыг үл мэднэ. Эцэг эхийнхээ цаасан дээр бичсэн нэг хүслийг биелүүлэх бүртээ хүүгийн хөлөн дээрх навчис нэг нэгээрээ шарлан унах бөгөөд хамгийн сүүлийн навч унахад тэр буцна...

Хүн бүрт хэзээ ч биелэхгүй хүсэл бий. Биелэхийг нь олон жил хүлээсээр цөхрөнгөө барсан хүсэл ч гэж бий. Энэ киног үзээд би тийм нэгэн хүслээ бодоод уйлсан. Харин миний дүү надад хүмүүс яг хүсэл биелэх тэр мөчийн дэргэд нь ирээд шантран буцдаг гэсэн.

Comments

  1. kinog ni tatad abchihsan tegej bgaad uzeyee. Hun uztel bichih yumaa. /suuh sanal tavisan zaluu bn/

    ReplyDelete
  2. Zugeer. Uzeed setgegdelee huvaaltsaarai.

    ReplyDelete
  3. Тристан нь энэ кануг нь үзчихсэн. Төгсгөлөөс нь. Маамуу нь сүүлдээ яваад өгч байсан. Оронд нь өөр нэг хүүхэд рийл кид ирдэг байх шүү. Хөлбөмбөг тоглоод гоолддог хэсгээс нь үзсэн.

    ReplyDelete

Post a Comment