Японы гоо сайхны газрын тухай

Японы үсчин ямар байдаг тухай ЭНД бичиж байсныг санаж байгаа байх. Энэ удаа гоо сайхны салоны тухай бичье.
Би өөрөө Монголд байхдаа гоо сайхны салонуудад сүжиггүй болсон хүн тул тэр талаар огт сонирхдоггүй байлаа. Харин төрсөн өдрийн бэлэг гэж All Nippon Airways-ийн Mileage club -аас гоо сайхны салонаар нэг найзтайгаа үйлчлүүлэх 20000 иений эрхийн бичиг шуудангаар явуулсныг аваад нэг япон найзтайгаа тэр газар нь очив оо. TBC гээд Японд нилээд алдартай газрын салон юм билээ.

Эхлээд үүдэнд хүлээж авч суулгаад баахан анкет асууж бөглүүллээ. Асуултууд нь
Жирэмсэн үү?
Хөхүүл хүүхэдтэй юу?
Харшилтай юу?
Өглөө нүүрний чинь арьс яадаг вэ? Өдөр яадаг вэ?
Намар яадаг вэ? Хавар яадаг вэ?
Халууцахаар яадаг вэ? Даарахаар яадаг вэ?
Яагаад гоо сайханд орж байгаа бэ? (Энд хуримын өмнө сүйт бүсгүйчүүд гоо сайханд их орж бэлтгэл хийдэг юм билээ. Тийм болохоор "Сүйт бүсгүйн багц" гээд нэг сарын хугацаатай комплекс үйлчилгээ байдаг юм билээ.) гэх мэт түг түмэн асуултанд хариулт авав. Монголд ингэж асуулт асууж ярилцдаг гоо сайхны салон лав байхгүй дээ.

Хэсэг хугацаанд хүлээлгэсний эцэст хувцас солих өрөө тийш өөр нэгэн ажилтан газарчиллаа.
Тэнд нь электрон цоожтой шүүгээнд хувцсаа тайлж хийгээд хөвсгөр зөөлөн материалаар хийсэн хөөрхөн даашинз, улавч углаад жинхэнэ үйл ажиллагаа явагдах өрөөнд очлоо.

Өөр нэгэн ажилтан инээмсэглэн угтаад орон дээр түшин хэвтүүлж эвгүй байгаа эсэхийг асууна. Тэгээд одоо эхлээд ийм юм түрхэнэ хүйтэн оргивол уучлаарай гэлээ. Ер нь үйлчилгээ үзүүлж байх бүх хугацаандаа яг одоо юу хэрэглэж байгаагаа хэлж тайлбарлаж байлаа. Тэгээд хэтэрхий хатуу чанга хүрээгүй биз гэх мэтээр байнга асууна. Нүүрэнд цэвэрлэгээ иллэгээ хийж дуусаад өндийж суулгаад нуруунд бас массаж хийснээр дуусгав.

Хувцасаа солиод гарч ирэхэд анх хүлээж авсан ажилтан дараа дахин ирэхийг хүсээд эелдэгээр үдэн гаргаж билээ.
 Нүүр ам нь байдгаараа гэрэлтсэн хоёр хүн тэднийхээс баяртай нь аргагүй гарч билээ. Үнэхээр илт үр дүн мэдэгддэг юм билээ.

Comments

  1. Чиний блог их гоё юмаа. Саяхан олоод бүгдийг нь л уншлаа. Би Японд байсан болохоор хуучны дурсамжууд сэргээд их сайхан байдаг юм. Ёстой сайхан газар шүү. Хэхэ яг ийм эрхийн бичиг аваад энэ газраар үйлчлүүлж байлаа. Эхлээд тэр асуултуудыг бас их гайхсан. Бүр аборт хийлгэж байсан уу нтр гэж байсан санагдаж байна. хэхэ. Дараа нь бараг л 14 хоног нүүрээ толинд харахаар их гоё байсан. Угаасаа Монголд байхдаа гоо сайханд их ордоггүй байсан. Дараа нь Монголд буцаж ирээд гоо сайханд орсон, яахав орчин нь аятайхан ч үйлчилгээ гэж ёстой бүтэхгүй. Тэгээд л орох дургүй болсон доо.

    ReplyDelete
    Replies
    1. Bayarlalaa.
      Neeree gaihmaar sonin sonin asuultuud bsn shuu. Odoo sain sanahgui bn. Tiim yum hiilgeheer emegtei hunii nuurnii aris ih uurchlugddug gesen. Tegeed l tiim asuult bsn bh. Neg emch shuud tsaraig n haraad tiim yum hiilgej bsn esehiig n medej bolno gej yarij bsn sanagdana.
      Mongold unetei bas aldartaigaar uilchluuleed ogt sanaand hureegui tul uuruu uurtuu goo saihanch hiiseer odii hurch bn daa hehe.

      Delete
  2. монголын гоо сайхан жаахан хэцүү л дээ .. бүррртэр үнэтэйнүүд нь яадын гэхээс..
    сургалтанд ерөөсөө суугаагүй өөрсдөө л юм бүтээгээд л хусаад байдаг гарууддаа

    ReplyDelete

Post a Comment