Бие махбодио шинжихүй

Энэ онд эрүүл мэнд, гоо сайхандаа супер анхаарал халамж тавина гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд өчигдөр зарим нэг үзүүлэлтүүдийн түвшинг шалгуулж зөвлөгөө авлаа.


Хамгийн эхнийх нь
Биеийн бүтцийн анализ
Биеийн өндөр 164,1 см
Биеийн жин 54,8 кг (Хувцастайгаа жингээ үзүүлсэн болохоор 0,8 кг нь лав л хувцас байсан байх шүү)
Биен дэх усны агууламж 29,0 кг (Хэвийн хязгаар 28,8-35,2)
Уураг 7,7 кг (Хэвийн хязгаар 7,7-9,5)
Эрдэс бодис 2,77 кг (Хэвийн хязгаар 2,66-3,26)
Өөх тос 15,3 кг (Хэвийн хязгаар 11,3-18,1)

Булчин-Өөх тосны анализ
Биеийн жин 54,8 кг (Хэвийн хязгаар 48,1-65,1)
Булчин 21,3 кг (Хэвийн хязгаар 21,5-26,3)
Өөх тос 15,3 кг (Хэвийн хязгаар 11,3-18,1)

Таргалалтын байдал
Биеийн жингийн индекс 20,4 кг/м2  (Хэвийн хязгаар 18,5-25,0)
Биеийн өөхлөгийн түвшин 27,9 % (Хэвийн хязгаар 18,0-28,0)
Бүсэлхий өгзөгний харьцаа 0,89 (Хэвийн хязгаар 0,75-0,85)

Хэсэгчилсэн булчингийн байдал
Их биед 17,8 кг
Баруун гарт 1,95 кг
Зүүн гарт 1,83 кг
Баруун хөлд 6,17 кг
Зүүн хөлд 6,18 кг

Хэсэгчилсэн өөхлөлтийн байдал
Их биед 7,6 кг
Баруун гарт 1,0 кг
Зүүн гарт 1,0 кг
Баруун хөлд 2,4 кг
Зүүн хөлд 2,4 кг

Фитнесс оноо 74
Үндсэн бодисын солилцооны түвшин 1224 килокалори (1191-1373)

Цусан дахь сахарын хэмжээ 98мг/дл (Хэвийн < 100)

Ясны сийрэгжилт 0,4 (Хэвийн > -1)

Цусны даралт 115/77, зүрхний цохилт 79


Ийм байдлаар бүх үзүүлэлт боломжийн хэвийн гарчээ. Биеийн жингийн хувьд одоо байгаа жингээ 1,7 кг-р өсгөвөл зүгээр гэхдээ ингэхдээ булчингийн жинг 4,0 кг-р өсгөж, өөхлөгийг 2,3 кг-р бууруулах хэрэгтэй гэсэн зөвлөмж гарчээ.

Зөв хооллолтын түвшин  67% (Хэвийн > 70) 
Зөв хооллолтын түвшин хэвийнээс доогуур байна. Гол алдаа нь тогтмол цагт хооллож чадахгүй байгаад байна. Японд байхад бол хоолны цагаа ихэнхдээ яс барьдаг байлаа. Сургуулийн их завсарлагааны үеээр 12-13 цагт (Улаанбаатарын цагаар 11-12) өдрийн хоолоо идэж , орой 18-д хариад хоолоо хийж идээд буцаад сургууль дээр ирэхэд яг 19.40 болдог байлаа. Одоо бол оройн хоолыг их оройтож иддэг болсон байна. Бас гадуур их хооллож байна. 
Амттай зүйл идэх сонирхол бас Японд байхад төлөвшжээ. Угийн бүх зүйл нь чихэртэй дээр нь стрессээс ангижрах гэж элдэв амттан их иддэг байсан. Үүний улмаас сүүлийн 5 жилд 5 кг нэмэгджээ. Амттай зүйл их идэх нь бас донтуулах хандлагатай байдаг гэж эмч зөвлөлөө. Гэхдээ би уул нь амттай чихэр шоколаданд дуртай ч өөр юмыг сахартай хольсонд дургүй. Тараг, цай, кофе огт чихэргүй уудаг л даа.
Жимс жимсгэнэ бага хэрэглэж байна гэж оноо бас  алджээ. Угийн чанар муутай жимсийг идэхгүй байсан нь дээр гэж бодоод огт идэхгүй байгаа л даа. Японд бол байнга л идэж байсан, зундаа халуунд хоол идэх дур хүрдэггүй болохоор жимс, ногоогоор л амьдардаг байсан даа.
Гайгүй оноо авсан нь давстай зүйлс чипс, кетчуп, майноз, цуу, бэлэн хоол, газтай ундаа огт хэрэглэдэггүй гэдгээр авчээ.
Фитнесс оноо 74 гарсан нь тийм ч хөдөлгөөний дутагдалтай хүн биш гэсэн үг гэнэ. Эмч маань тэгээд 6 сарын дараа ахин энэ дээрх үзүүлэлтүүдийг шалгуулахыг зөвлөлөө.
Өмнө нь хүүхэд байхаасаа балет энэ тэрийн элдэв дасгал тасралтгүй хийдэг байсан ч одоо бол тийм байхаа болиод удаж байгаа. Зун жаахан хуучнаа сэргээж гэдэсний дасгал өглөө оройдоо 50 удаа хийж байсан ч одоо больсон. Хувийн фитнесс хөтөлбөр гаргаж мөрдөнө өө ер нь.

Comments

  1. Koyuki hoyulaa suuyaa. Chi er ni ih aytaihan sanagdaad ybchihlaa shuu kk

    ReplyDelete
  2. Яасан аятайхан юм бээ, хаана ингэж шинжилдэг вэ?

    ReplyDelete
  3. hahahah yasan hoorhoniin suuh hun CV-gee yavuulaa, bidnuus bas Koyuki -dee taarah uguig ni shinjii kk

    ReplyDelete
  4. Ene mgl-d ingej shinjildeg yum u? haygiig ni bicheed uldeej boloh uu ?

    ReplyDelete
    Replies
    1. Tiim. Gehdee hun buriig uzej uguh esehiig medehgui bga tul 312124 utsaar utasdaj asuugaarai.

      Delete

Post a Comment