Be with You

... Нэгэн бүсгүй нас баржээ. Харин тэр амьддаа хүүдээ нэгэн зурагт ном хийж өгөөд "Би холын од руу явчихаад хойтон жилийнх нь борооны улирал эхлэхэд эргэж ирнэ" гэжээ. Хэлсэн ёсоороо тэр эргэн ирлээ. Харин түүнд өнгөрсөнөөс үлдсэн дурсамж гэж байсангүй. Хайртай нөхөр хүү хоёроо хачирхан хараад "Та нар хэн бэ?" гэж асууна. Түүнийг эргэн ирсэнд тэр хоёр үнэхээр баяртай байлаа. Гэр орон цэвэрхэн, амттай хоол ч бэлэн. Харин түүний мартагдсан дурсамжийг сэргээхийн тулд нөхөр нь түүнд анх танилцсанаас эхлээд бүх түүхээ ярина. Харин бүсгүй нэгэн өдөр хуучин тэмдэглэлийн дэвтрээ үзээд санаашрах боллоо. Тэр энэ бүх ирээдүйд болох зүйлсийг бүүр эрт харсан байжээ. Тэр борооны улирал дуусахад эргээд алга болно. Тиймээс энэ хугацаандаа хүүдээ, нөхөртөө өөрийг нь эзгүйд чадах ядахаараа аятайхан амьдрахыг сургахыг хичээнэ. 18 нас хүртэл нь хүүдээ хүргэж өгөхийг хичээнгүйлэн гуйгаад төрсөн өдрийн бялуу ч захиална. 
Хүү нь харин "Цэлмэг тэнгэрийн сахиус"-нуудыг толгойг нь буруу харуулж өлгөөд борооны улирал битгий дуусаасай гэж залбирна. Нэг өдөр хичээл дээрээ сууж байтал гадаа бороо зогсож тэнгэр цэлмэлээ. Хүү багшаасаа гуйгаад гэрийнхээ зүг яаран гүйлээ. Аав нь ч бас тэнгэр цэлмэхийг хараад гэрийн зүг яарлаа...



Энэ миний хамгийн дуртай кинонуудын нэг. Олон жилийн өмнө анх үзсэн санагдана. Харин хамгийн сүүлд өнгөрсөн зун үзсэн байх аа. Үзэх бүрт сэтгэл догдлуулах гоё мэдрэмж. Киноны хөгжим нь ч бас гоё.

Hana - Orange Range (Be with You OST)

Comments

  1. この映画見て泣いたわ、何年前だけど、素敵な映画:)

    ReplyDelete
  2. Ene kinog uzeh geed haviin prokat duusgasan huuchnii kino bn geed odoo boltol oldku bgaa :(

    Gutal

    ReplyDelete
  3. Хүүе надад байгаа шүү. Үзмээр байвал хэлээрэй. Бүр Монгол сабтайталтай байгаа шд. Ёстой гоё кино. Киноны хоёр гол дүр хуримаа хийж суусан байдаг юм бодит амьдрал дээр. Даан ч удалгүй салчихсан байсан. Ёстой гоё кино.

    ReplyDelete
    Replies
    1. Mail-р киногоо явуулж тус болооч?

      Delete
  4. Japan ner ni Ima yunii ch hanz kanji yum buu med iniqimasu гэсэн нэртэй л юм байна лээ. Одоо би чам руугаа очиж явна ч бил үү нэртэй байх аа.

    ReplyDelete
    Replies
    1. いま、会いにゆきます. 会-Uulzah gesen utgatai hanz.

      Delete
  5. Тийм шүү. Ёстой гоё кино. Ээж нь оюутан байхдаа осолд ороод ухаангүй байх хугацаандаа ирээдүй рүү явчихсан гэж ойлгосон.

    ReplyDelete
    Replies
    1. Aanhaa ireeduid yu bolohoo hardag yum. Ene zaluutai suuna, huuhedtei bolno, bas uhne tegeed ergej irne geed bugdiig hardag.

      Delete
  6. Киногоо Монголоор үзэх хаяг: http://vimeo.com/35254151

    ReplyDelete
  7. dajgui kino shuu. chi uuruu yamarhuu busgui bnaa neg tsaraig chin harah yumsan gej hehe. aitai des nee

    ReplyDelete
    Replies
    1. Ano san koment arigatou :)
      Yoku meruto kono brogni uchino shashin ippai aru yo ;)

      Delete
  8. Zugeer l bichsen zuiluudiig chin l unshihad saihan energy awah yumaaa uneheer ih taalagdaj bn. Blog oor chin aylah tusam taniig hundetgeh setgel ulam ih turj baina shuu amjilt husey :)

    ReplyDelete

Post a Comment