A note to myself

The first working day of 2013. The wind of change is blowing toward me. I know it will be not easy and might be the toughest time of my life. That's why I am making a note to myself.

  • Be careful with my manners. There will be more and more eyes and ears around me watching my every movements and counting my mistakes.
  • Watch others carefully. 
  • Don't count on others if 100% not sure. 
  • Read as much as possible. 
  • Learn as much as possible. 
  • Be confidient. 
  • Never ever complain about anything anywhere even in my blog. 
  • Try to smile as much as possible. 
  • Blog less.
  • Sleep more.

Comments

  1. he he blog less, sleep more...

    ReplyDelete
  2. Hope you read it.
    Сайн уу? Блогийн үл таних этгээдүүдийн сэтгэгдэл, хандлага болон нийгэмд байгаа танидаг мөртлөө үл таних зан гаргадаг хүмүүст гомдож , эмзэглэж байгаа санагдаад private mail явуулах боломжгүй болохоор олж унших байх гээд ийм нэгэн сэтгэгдэл бичиж байна.
    Бага байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан юм. Мэдээж өдөр бүхэн бичихгүй л дээ. Тэгээд хэд хэдэн 12 хуудастай дэвтэр дуусгалаа. Нэг өдөр зав гарган бүгдийг нь уншлаа. Гэтэл тэр тэмдэглэл дээр дүүрэн гомдол. Уншиж дуусаад *Миний амьдрал ийм гунигтай биш шүү дээ. Энэ бол худлаа. Надад аз жаргалтай үе зөндөө байдаг* гэж бодлоо. Гунигтай үедээ тайтгарахын тулд бичдэг байжээ. Харин аз жаргалтай үедээ өнөө дэвтрээ мартчихдаг. Тэгээд хайран байсан ч тэр дэвтэрнүүдээ урчихсан. Яагаад гэвэл уй гунигийг дэвтэрт биччихвэл дахин дахин уншаад мартахгүй байх гэж бодоод, дахиж тэмдэглэл хөтөлвөл зөвхөн аз жаргалыг гэж өөртөө амалсан.
    Хүнтэй суугаад хадам ээж гэрт маань ирэхэд /хүүхдийг маань харах гэж/ хүмүүс миний бодсон шиг, үлгэрт гардаг шиг сайхан сэтгэлтэй, энэрэнгүй байдаггүй юм байна гэж ойлгосон. Хэлсэн үгийг маань шал өөр утгатай болгочихсон, хийгээгүй хэргийнхээ эзэн болчихсон, хүсэл мөрөөдлийг маань хориглохоос авахуулаад би гэдэг хүн байхгүй болох үе байлаа. /Кинон дээр гардаг шиг хэтрүүлэгтэй биш л дээ, яаж ч хичээгээд ойлголцдоггүй байсан юм./ Энэ бүхнээс гарахын тулд дахиж хэнээс ч тусламж гуйхгүй байхаар шийдсэн. Бас үг хэл, үйл хөдлөлөө туйлын сэрэмжтэй болсон. Уг нь тэр хүн тийм ч муу хүн биш л дээ.
    Өөрийн зүрх сэтгэлээ хайртай хүндээ итгэлт анддаа дэлгэхээс хүн бүхэнд яриад байж болдоггүй юм байна гэж ойлгосон. Яагаад гэвэл хүмүүс чамд атаархсандаа, энэ яагаад ийм аз жаргалтай байдаг юм, энэнд заавал нэг НО байх ёстой, би тэрийг нь илрүүлвэл баатар болно гэж боддог . Сайн ажиглан харахад зөвхөн өөрийгөө боддог БИ-гүүд эргэн тойронд маань олон байдаг. Тэдний мунхаглал хэзээ ч дуусахгүй байсаар л байна. Зүгээр л ингэж л байдаг юм гээд тоохгүй, ач холбогдол өгөхгүй байхад аяандаа чи өөрийн гэсэн бамбайтай болно. Тоогоод дургүйцлээ илэрхийлэх тусам тэд хөгжин баясна уу гэхээс, ухаарахгүй.
    Бас блогийг чинь их сургуулийн оюутан, өсвөр насныхан, япон хэл сонирхдог хүүхдүүд уншдаг байх гэж бодож байсан уу? Тэд мөрөөдлөөр дүүрэн, эрч хүчтэй байдаг болохоор тэдэнд үлгэр дууриалал болохоор сайхан нийтлэл бичиж байгаарай.
    Амжилт.
    М
    (PS: Уншаад шатаагаарай. Кккк)

    ReplyDelete

Post a Comment