The Last Poet

Elle Muliarchyk-ийн бүтээсэн The Last Poet хэмээх богино хэмжээний кино. Энэхүү киногоо Германы найруулагч Wim Wenders-ийн 1987 онд бүтээсэн Wings of Desire киноноос сэдэвлэн бүтээсэн ба киноныхоо зураг авалтыг Нью Йорк хотын 20 гаруй өндөр барилгууд дээр хийсэн юм байна. 1987 оны Канны кино наадмаас найруулагч Wim Wenders Wings of Desire киногоороо "Шилдэг найруулагч"-ийн шагнал хүртсэн бөгөөд бидний сайн мэдэх City of Angels кино нь Wings of Desire киноноос сэдэвлэн бүтээгдсэн юм байна.
Надад энэ киноны бүх зүйл нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Ялангуяа эхний тэр шувууд нисдэг хэсэг. Үглэн уншиж буй шүлэг нь орос хэл дээр байх шиг. Энэ киног үзэх бүр өөр өөр бодол орж ирэх юм. Гэхдээ дандаа үхэл, амиа хорлолт, харанхуйн сахиусан тэнгэрүүдтэй холбоотой. Амиа хорлолтыг магтан дуулсан ч юм шиг эсвэл хүн болохыг хүссэн сахиусан тэнгэрүүдийн уналт...

Comments