Баяртай хуучин он минь баяртай Дурсамж болон үлдлээ чи ...

Өчигдөр орой энэ дууг олж сонсоод маш их таалагдаад өнөөдөр ингээд үгийг нь сийрүүллээ. Ямар ч үнэн үгтэй дуу юм, яасан ч сайхан дуулсан юм...

Хуучин он минь баяртай - Чингис Хаан

Дөрвөн улирлын турш жаргаасан хуучин он чамдаа баярлалаа
Дөрөө харшуулан одох цаг мөч чинь одоо ингээд ирж байна
Өөр өөрийнхөөрөө чамайг бид баярлан угтаж байлаа
Өөр өөрөөр харин чамайг бид үдэн гаргаж мордуулж байна

Баяртай хуучин он минь баяртай
Дурсамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай
Дуу болон үлдлээ чи

Баяртай хуучин он минь баяртай
Сургамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай
Түүх болон үлдлээ чи

Биелээгүй хүсэл мөрөөдлийг минь чи надад үлдээгээд оджээ
Эдлээгүй баяр баясгаланг харин бидэнд орхиод оджээ
Сайхан жаргалын үнэ цэнийг чи ойлгуулж өгөөд оджээ
Санасандаа хүрээгүйн бурууг минь харин өршөөж өгөөд оджээ

Баяртай хуучин он минь баяртай
Дурсамж болон үлдлээ чи 
Баяртай хуучин он минь баяртай
Дуу болон үлдлээ чи

Баяртай хуучин он минь баяртай
Сургамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай
Түүх болон үлдлээ чи 

Сэмхэн гунигийн нулимсийг минь чи арчиж өгөөд оджээ
Сэтгэл зүрхний гомдлыг минь харин мартуулж өгөөд оджээ
Үнэнч хосуудын сэтгэлийн заяанд урмаа өгөөд оджээ
Үйлс ариун Монгол түмэнд минь буянаа өгөөд оджээ

Баяртай хуучин он минь баяртай
Дурсамж болон үлдлээ чи 
Баяртай хуучин он минь баяртай
Дуу болон үлдлээ чи

Баяртай хуучин он минь баяртай
Сургамж болон үлдлээ чи
Баяртай хуучин он минь баяртай
Түүх болон үлдлээ чи

 12/8/12, 2:59 PM

Comments

  1. Yasan ert bayartai geh geed bnaa.. 20 garui honog dutuu bgaa busuu.. On duusahiig tesen yadan huleesen hun baih shig bna daa....:)

    ReplyDelete
    Replies
    1. Eniig chin odoo Japanese syndrome geed baigaashd. Yumiig uridchilj ertnees tuluvluh geh ch yum uu :)

      Delete

Post a Comment