Хүүхдээ тоглоомоор нь шинж

Олон жилийн өмнө болсон энэ явдалыг би дүүдээ өнгөрсөн жил яриж өгөхөд тэрээр маш их баярлан хүлээн авсан бөгөөд энэ тухай блогтоо бичихийг бодсоор бас хэсэг хугацаа өнгөрчээ.
Миний бага дүү надаас олон дүү бөгөөд түүнийг хар багаас нь би харж асардаг байсан юм. Дүү маань нэг жижигхэн улаан чихмэл бамбаруушаар их тоглох дуртай байсан бөгөөд орой унтахдаа орныхоо хажуудаа сандал дээр тавиад түүнийг хэвтүүлж ямар нэг юмаар хучдаг байлаа.
Нэг удаа бид хоёр гэртээ үлдсэн байлаа. Тэр үед өвөл байсан. Цонх дулаална гээд авчирсан том том порлонууд манай гэрт байсан юм. Дүү маань нэг мэдсэн тэр порлонуудын нэгийг зүсэж нөгөө бамбаруушаа хийж хар утсаар хол хол шидэн оёсон байсан юм. Тэгээд энэ хүний хүүхэд гарахгүй нээ би одоо мэс засал хийж гаргаж авна гэж тоглож байсансан. Дүү маань тэр үед дөнгөж 3-4 настай л байсан байх. Дүү маань харин одоо мэс заслын эмч.
Хүүхэд бүр өөрийн сонгосон мэргэжил хувь тавилантайгаа энэ дэлхий дээр ирдэг гэдэгт би итгэдэг. Үүнийгээ тоглоомоороо дамжуулан гаргадаг байх. Та ч бас хүүхдээ яаж тоглож байгааг сайн ажиглаарай.

Comments

  1. Сонирхолтой л юм. Нэг юм асуумаар байна. Хэрвээ нэг хүүхэд жишээлбэл шагайнуудаа улс (Итали, Монгол, Орос, Хятад гэх мэт) болгож хуваагаад, тэр шагайнуудаа ашиглан зуны олимп (хөлбөмбөг, гүйлт, жад шидэлт гэх мэт) зохион байгуулдаг байсан бол ирээдүйд ямар мэргэжилтэй болох бол? Мөн зуны олимпуудаа дугаарлаад шагай болгоны нэр ба улс, гаргасан үр дүнтэй нь тэмдэглээд явдаг байсан.

    ReplyDelete
    Replies
    1. Heden nastaidaa tegej togloj bsn be gedeg chuhal gedgiig deer orhigduulsan bn. Bur bagadaa 1-4 nastaid n ene ajiglaltiig hiih heregtei gej bodoj bn.

      Delete
  2. Bi bagdaa baahan goliin jaraahai golio tsartsaand mes zasal fiziliogiin uzleg hiij duugeeree hajuudaa suvilagch shig end tendees baruilj zadlan shinjilgee hiideg baisan gehdee mes zasalch boloogui ee. ;D Yanz buriin shinjeenuud 50/50 magadlaltai baih.

    ReplyDelete
    Replies
    1. Hehe. Heden nastaidaa ve? Gehdee uuruu genetic, horomsomiin talaar busdaas arai iluu meddeg bish gej uu ;)

      Delete
    2. 5-6-r angi havitsaa baihaa zoltoi l lageriin golio tsartsaa jaraahainii alban bus Frankanshtein boloh duhsun yumdag ha ha. Hog deerees hungun tsagaan buduun utasnuud olood amihandaa mes zasliin hutganuud shig havtgailj davtaad chuluund urj nariin irleed ertnii Egiptiin mes zasalchiig duuraisan yumuu buu med he he.

      Ter yum medhiin huvid zugeer l shinjileh uhaanii setguuluud deer baidag engiin uguulluudees sanaand uldseniigee l helsen ternees nariin medsen yumgui l de. Sayhan electron microscopoor bodit DNA-iin fotog avsan baina lee googledej uzeerei.

      Delete
    3. Haha. Aimaar extreme jaal baijee :)

      Delete
  3. Манай хүүхэд одоо 3 настай эвлүүлдэг тоглоом, ухаан зардаг юманд сайн харагдаад бдаг. гэхдээ эмнэлэг явсныхаа дараа сувилагч болж тоглоод бдаг хэхэ. угасаа гэртээ хүүхдээ харж бгаа бол хүүхдийнхээ бүх л үеийг ажиглагдаг юм билээ. тэр их чухал юм шиг санагдсан, төлөвшлийн 70 хувь нь энэ үед тавигддаг гдэг бхаа. бас тоглоомгүй бол хүүхэд хөгжихгүй гэдэгтэй би санал нийлдэгээ.

    ReplyDelete
    Replies
    1. Tegvel ta sain temdeglel hutulj avah heregtei yum baina daa. Hojim huuheddee yarij uguhgui yu :)

      Delete
  4. manai huu odoo 3tai buur bagasa l zurag zuah ih durtai doo ch bainga l zurag zurdiin ene talar ni hogjuukye gj bodood bga.bas yanz burin yum hemjee ongoor ni yalgaj orj tavial bdiin..minii tosnuud legonuudaa buh mashinuudaa geel kkk sonin sonin uildel hiigel bdiin gehdee yag tailj unshij chadahguimaa

    ReplyDelete
  5. manai huu odoo 3tai buur bagasa l zurag zuah ih durtai doo ch bainga l zurag zurdiin ene talar ni hogjuukye gj bodood bga.bas yanz burin yum hemjee ongoor ni yalgaj orj tavial bdiin..minii tosnuud legonuudaa buh mashinuudaa geel kkk sonin sonin uildel hiigel bdiin gehdee yag tailj unshij chadahguimaa

    ReplyDelete
    Replies
    1. Hehe tiim uu? Tegvel mundag zuraach ch yum uu designer boloh baih aa :)

      Delete

Post a Comment