Японы тухай (Хүсэлтийн хариу)

Блогийн маань шинэ уншигч Туулын асуултын хариу болгож бас дээр нь анх удаа Япон орныг зорих хүмүүст нийтлэг зөвлөгөө болгож энэ бичлэгийг хийхээр шийдлээ. Энд Японд амьдарч байхдаа ажигласан, бас хүмүүсийн ихэвчлэн ярьдаггүй, би ч бас блогтоо нэг их дэлгэрэнгүй дурьдаж байгаагүй зүйлсийн талаар бичлээ.

Цаг агаар
Япон орон хойноосоо урагш сунаж тогтсон газарзүйн байрлалтай учир  цаг агаар нь ч бас газар бүр өөр өөр. Хойд зүг рүүгээ цас их унадаг хүйтэн, Монголтой ойролцоо байхад урд зүг рүүгээ халуун чийглэг тропикийн уур амьсгалтай. Тиймээс явах газрынхаа байрлал цаг агаарыг нарийвчлан судлах нь зүйтэй.
Би өөрөө өмнөдийн хотод 3,5 жил амьдарсан туршлагаасаа хуваалцахад зундаа маш бүгчим халуун бас чийглэг өвөлдөө чийгтэй бас хүйтэн байсан. Хавартаа борооны улирал гээд их бороо орно. Ер нь 4 улирал нь маш их бороотой. Өвөл 12 сар, 1 сард ч маш их бороо ордог. Бас дээр нь Японы барилга байшингуудад нийтийн халаалтын систем гэж байхгүй тул маш хүйтэн. Манай оюутны байрны дотор температур өвөл зунгүй гадаатайгаа адилхан. Тиймээс ноос, ноолууран өмд, цамц, оймс сайн базааж очих хэрэгтэй. Ер нь тэгээд дотортой гутал, малгай, ороолт, бээлий бүгд л хэрэгтэй дээ. Байрандаа зөвхөн унтах гэж л очдог байсан тул кондишин асааж дулаацуулж байгаад л биеийн тамирын хувцас өмсөөд дээр нь нэг үстэй бүтээлэг нөмрөөд хөнжилдөө орно. Хөнжилийнхөө гадуур ч бас зузаан бүтээлгээр хучдаг байсан. Өглөө орноосоо босохоосоо өмнө кондишин асааж өрөөгөө дулаацуулаад орноосоо сугарна.

Хавар борооны улирал болох үеээр маш их чийгтэх хандлагатай. Өмссөн хувцас чийг даана. Гэрт угаалгын өрөө, гал тогоонд хөгц мөөгөнцөр ургана. Тийм учраас байнга сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Задалсан хуурай хүнсийг ил задгай тавьж болохгүй. Жишээ нь, печень задлаад 10 минутын дараа бутран нялбайна. Задгай саванд хийсэн давс усан уусмал болно. Шилтэй кофе дотроо хоорондоо барьцалдан чулуулаг болно гэх мэт.

Зун амь тэмцэм бүгчим халуун болдог. Харин  энэ үеээр хичээл сургууль бол орсоор байдаг ч хичээл хийх маш хэцүү. Ер нь тархины ажиллагаа эрс мууддаг шүү. Энэ үеээр шингэн зүйл сайн ууж, хөвөн давуун хувцас өмсөж тэрийгээ өдөрт 2 сольсон нь дээр. Шингэн зүйл уухдаа ионжуулсан ус гэх мэтийг авч уух хэрэгтэй. Хэт хөлөрсөнөөс эрдэсийн дутагдалд ордог.

Наранд ойрхон улс болохоор хэт ягаан туяаны түвшин өндөр. Наранд гадуур явахдаа нарны тос сайн түрхэж байх хэрэгтэй. Би бол Shiseido Anessa -г тогтмол хэрэглэдэг байсан. Бас богино ханцуйтай хувцас бараг л өмсөхгүй талдаа байсандаа.


Хүмүүс ба харилцаа
Мэдээж ихэнх нь эелдэг найрсаг. Үйлчилгээний ажилчид бол дэлхийд номер нэг. Үүнийг бол хаана ч хэлнэ. Ердийн хүмүүс нь ч бас гайгүй найрсаг. Хаа нэг сонин хүн таарах л байх. Би лав тэгэхдээ тэгэж эвгүй зан гаргаж байсан хүнийг огт санахгүй байна.

Яг ойр дотно харилцаж байгаа хүмүүсийн тухайд гаднаа сайхан зан гаргаж байгаа ч дотроо яг юу гэж бодож байгааг нь таахад бэрх. Чамд бас ямар шаардлага тавьж байгааг нь ч мэдэхэд бэрх. Тэд ихэвчлэн ямар нэг зүйлийн тухай шууд палхийтэл хэлэхгүй. Тэр асуудлын эргэн тойронд ярина. Ерөнхийдөө алсаас тойруулан эхлээд тойргийнхоо диаметрийг багасгаж хумих маягаар ярина. Гэхдээ яг голд нь байгаа зүйлийн талаар ярихгүй. Та тэрийг өөрөө бодож олох хэрэгтэй.
Миний анхны орчуулсан дуунд ингэж гардаг
 ...今 風は冷たいけど Хүйтэн салхитай байгаа ч
ねぇ 暖かいねここは Дулаахан байна шүү энд...
 Энэ хэсэг чи байгаа болохоор дулаахан байна гэсэн санаа, хэхэ.

Төлөвлөгөөг маш эртнээс хийнэ. Жирийн ард иргэд нь ч бүх зүйлээ төлөвлөх хандлагатай. Тэмдэглэлийн дэвтэртээ ярзайтал нь бичээд л бичээд л... Ажлаа эртнээс зохицуулаад л оролцох хүмүүст нь сарын өмнөөс сануулаад л ...

Цаг маш сайн барина. Галт тэрэг, автобус гээд бүх л зүйл яс цагаар зохицуулагддаг учир бүх зүйл нь дагаад 1 минутын үнэ цэнээр хэмжигдэнэ.

Дүрэм журмыг маш сайн баримтална.

Нэг зүйлийг ийм байна гэж үзсэн бол тэрүүгээрээ л дуусна. Та яаж ч зөрөөд ер нь дийлэхгүй л болов уу.

Хүний хувийн амьдралын талаар хүн өөрөө л ярихгүй бол асууж шалгаагаад байх нь үгүй. Тэр нь надад маш их таалагддаг. Хамгийн их хэрэглэгддэг жишээ гэвэл танаас нэг тийшээ явахыг ч юм уу асуулаа гэж бодоё. Та амжихгүй гэдгээ "Би амжихгүй ээ" гэж хэлэх хэрэггүй. Зүгээр л "Chotto... (Бага зэрэг...)" гэж хэлэхэд л хангалттай. Ингээд тэгээд гээд наян тайлбар хэлэх хэрэггүй.

Хүний биед хүрдэггүй. Үүнийг сайн анхаарах хэрэгтэй. Санамсаргүй байдлаар ч юм уу хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Бас нэг их гар бариад байхгүй. Энэ ч бас надад маш их таалагддаг. Толгой дохин бөхөлзөн мэндчилнэ.  Бөхөлзөх градусаар хир зэрэг хүндэтгэж буйгаа илэрхийлдэг гэдгийг мэдэх байх. 90 градус хамгийн их хүндэтгэл. Гэхдээ энэ ховор тохиолдолд гарна. Жишээ нь чи сургуулиа төгсөөд явах боллоо гэхэд багшдаа ингэж хүндэтгэл илэрхийлж болно.

Харилцан ярилцаж байхдаа хариу үйлдэл сайн үзүүлдэг. Энэ бол Монголчуудад маш дутагдалтай байдаг чанаруудын нэг л дээ. Япончууд бол "Өө тийм үү, аанхаа, тэгээд..." гэх мэт харилцан ярилцагчаа ойлгож сонсож байгаагаа сайн гаргадаг.

Хүнд төвөг удахаас өөрсдөө маш их болгоомжилно. Төвөг удсан санагдвал дахин дахин уучлал гуйж бас талархал илэрхийлнэ. Манайхан энэ талаар маш дутагдалтай байдаг нь гадаадад гарсан хойноо ч ажиглагддаг.

Өдөр тутамдаа "Уучлаарай, Баярлалаа"  гэсэн үгүүдийг зогсоо зайгүй хэрэглэнэ. Бас дээр нь магтсан үг хэллэг их хэрэглэнэ. "Та өнөөдөр сайхан харагдаж байна", хоол амслаа л бол "Амттай" байна  гэх мэт. Үнэнгээсээ амттай байгаа эсэх нь харин эргэлзээтэй, хэхэ.


Өнөөдрийн тухайд ингээд түр завсарлая. Санаанд орж ирж буй зүйл гарвал энэ бичлэгтээ нэмж оруулна аа.

Comments

  1. Ih baerallaa... minii ochih gazar tropikiin busdee orn bh ... uwul boldoggui gazar gj sonsson... hicheelee oilgoh bgaadaa yaan aa he he... Hund sanaa bodloo shuud ilerhiildeggui n uneer sonin shuu... geed bodohoor bid nar azi bish europe soyoltoi humuus ch ym shg....

    ReplyDelete
    Replies
    1. Зүгээр. Окинава гэсэн тэ?

      Delete
  2. goyo bichleg bolson bna, yalanguya ter duunii orchuulgatai heseg ih taalagdav.
    matsu takako -giin duu yumuu? neg l sonsoj bsan lyric shig sanagdad
    Ih surguuli bas ajil hiij bsan bol ter talaaraa bicheerei.
    Bi bas yapond nileen olon jil bolj bna, tegj bgad neg bugdiig ni bichii gej bodool bgan, blog ehlehere,hehe
    budas bichleguud chin bas taalagddag shuu, keep writing!!

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Мацу Такакогийн дуу мөн мөн.

      Delete
  3. Heregtei bichleg baina. Bi bas baisan gazruudiinhaa talaar iimerhuu yum bichiy gej bodool baidag. Humuus tend surahad, amidrahad yamar ve gej maileer ih asuudag. Medeej anh surahaar yavj baiga hund medehgui, asuuh zuil ih garna shu de. Bidnii uyed tiim baisangui de.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм ээ. Хэн ч бидэнд хэлж байсангүй дээ.

      Delete
  4. Их сонирхолтой бичлэг болжээ. Ер нь яг газар дээр нь байсан хүн жижиг сажиг нарийн нандин зүйлийг нь илүү анхаардаг гэж боддог. Тэгээд анх удаа очиж байгаа хүмүүст энгийн ийм зөвөлгөө их хэрэг болдог. Баярлалаа блогийг чинь унших их дуртай

    ReplyDelete
  5. Uneheer unen bichijee. toiruulahgui shuud gold n ortol. hehe

    ReplyDelete
    Replies
    1. Мэдээж үнэн л юм бичнэ шүү дээ :) Япон маягаар тойруулаад ярьчихвал хүмүүс ойлгохгүй шүү дээ, хэхэ.

      Delete
  6. chinii eniig unshsan japand bsan tsag hugatsaa mini sanagdchihlaa. nazukashi des nee

    ReplyDelete
  7. Bayarllaa goyo blog b,a shuu unuudur l medej b,aa Japand ochij English surah ymr surguuli bdag boloo?

    ReplyDelete
    Replies
    1. Bayarlalaa :)
      Master, doktort bol barag buh surguulid n angli heleer surch bolno doo.

      Delete
  8. Ene Matsu Takako-n duu deer duu ehlehdee nee geed bhiin uy gsn ug um be ?

    ReplyDelete
    Replies
    1. Huuy gesen l utgatai yum uu daa. Hunii anhaaral tatah zorilgoor heregledeg sul ug geh yum uu.

      Delete

Post a Comment