Японы тухай - 2

Хүмүүс ба харилцаа
Зэрэг дэвийн ялгааг маш сайн ялгаж гаргадаг. Хэн хэнд хэдэн градусаар бөхийх вэ, хэн эхэлж ширээнд суух вэ, хэн түрүүлж явах вэ гэх мэт. Жишээ нь аливаа уулзалтанд хамгийн өндөр албан тушаалын хүн хамгийн сүүлд орж ирээд хамгийн эхэнд орхин гарна. Бусад нь бас зэрэг дэвийнхээ ялгаагаар ирж явна. Сонголт хийх эрх ч бас энэ дарааллаар явагдана. Хамт алхаж явахад ч боссоосоо хагас алхамын ард дагаж явах гэх мэт.

Хүний нүд рүү шууд эгцэлж ширтэхийг маш бүдүүлэг гэж тооцдог. Ихэвчлэн харилцан ярилцагчийнхаа цамцны 2 дугаар товчийг ширтэх маягтай.

Хүнийг Anata-Та,чи гэж дуудахыг бас бүдүүлэгт тооцно.  2-р бие дээр ер нь ярихгүй шүү. Жишээ нь, Koyuki чи ямар өнгөнд дуртай вэ? гэхгүй Koyuki сан ямар өнгөнд дуртай вэ? гэх мэт.

Хүнд шууд "Үгүй, чадахгүй" гэж хэлдэггүй. "Бодож үзье" гэж ихэвчлэн хэлнэ. Энэ нь ерөнхийдөө тойруу замаар "Үгүй ээ" гэсэн үг.

Хүмүүсээс хувийн чанартай зүйл асуухгүй байх хэрэгтэй. Манай Монголчууд хамаагүй сонин сонин асуулт асууж байж өөрөө ч бас хүнийг эвгүй байдалд оруулсан тохиолдол олонтаа гардагийг сонсож байсан. Жишээ нь хэдэн хүүхэдтэй энэ тэр гэх мэт асуулт асуухгүй байх нь зүйтэй. Бидэнд маш энгийн зүйл мэт санагдавч Японд огт гэрлээгүй хүүхэдгүй хүмүүс их байдаг.

Хүмүүс нь нэг нэгнийхээ ярьж байсан зүйл, гаднаас нь ажиглаад дуртай, цуглуулдаг, сонирхдог зүйлсийг нь сайн тогтоож ажиглаж авдаг. Дуртай гэж ярьж байсан зүйлийг ч юм уу сайн тогтоож  аваад дараа нь тэр зүйлийг нь бэлэглэх гэх мэт. Та ч гэсэн тийм байвал тэд их баярлана.


Хувцаслалт
Өнгөний сонголтоос эхлээд манайхаас их өөр. Энгийн хүмүүс нь даруу буурал саарал, бүдэг ууссан маягтай өнгийг сонгож хэрэглэдэг. Бас цагаан өнгөний маш олон тоныг хэрэглэдэг. Ув улаан, нов ногоон гэх мэт хурц тод дан өнгөөр хашгирсан хувцас ер нь авч очоод дэмий болов уу.

Бас манай улсаас өвөл, хаврын улиралд гадагшаа явж байгаа хүн анхаарах зүйл нь утааны үнэр. Бидний бүх юманд тэр үнэр их багаар шингэсэн байдаг. Авч явах хувцсаа хими цэвэрлэгээнд өгөөд шууд маргааш нь аваад явах нь дээр. Бас савхин куртка, цүнх гэх мэт үнэр аймшигтай шингээдэг зүйлийг авч яваад дэмий. Савхин хувцас чийгтэй газар хөгцрөх хандлагатай байдаг. Очоод ер нь бүх хувцсаа шууд угаасан нь дээр. Бас угааж болохгүй юмнуудаа гадаа нар салхинд гаргаж тавьсан нь дээр.

Хувцсыг ер нь тухайн орноосоо авч өмссөн нь дээр санагддаг. Өөр орны юм ер нь бүх юмаараа өөр л харагддаг. Анх очоод үнэнд нь шоконд орж магадгүй ч байдлыг ажиглаад ирэхээр улирлын хямдралаар маш сайхан зүйлийг боломжийн үнээр авах боломжтой байдаг.

Эмэгтэйчүүд нь манайхан шиг энгэр заамаа ил гаргаад байх нь үгүй. Гарын бугалгаа ч нээх гаргадаггүй. Гоёлын даашинз өмссөн ч дээгүүрээ ер нь битүү  нөмрөг энэ тэр өмсдөг.

Урьд өдөр нь өмссөн хувцастайгаа маргааш нь ажилдаа очиж болохгүй. Энэ нь гэртээ хоноогүй гэсэн ойлголт өгдөг. Ялангуяа эмэгтэй хүн. Костюмаа солихгүй юм аа гэхэд дотуур цамцаа сольсон байх хэрэгтэй.

Японд зарагддаг гутлууд сайнгүй. Мэдээж Японд үйлдвэрлэсэн гутлууд сайн ч үнэтэй. Монголд харин боломжийн үнэтэй, сайн гутал байдаг юм шиг санагддаг. Байнга гутлаа тайлдаг болохоор үдээстэй гутал өмсөж тайлахад хүндрэлтэй байдаг шүү.

Гоёл чимэглэл тал дээр энгийн даруухан, жижигхэн чамин зүйл хэрэглэдэг. Манайхан арай хэтрүүлдэг юм шиг санагддаг шүү, хэхэ. Нэг их том том аягүй материаллаг зүйлс хэрэглэдэг. Япон эмэгтэйчүүдийн ээмэг, кулон бараг  цэг шиг жижигхэн. Гэрлэсэн эмэгтэйгээс бусад нь нэг их бөгж зүүдэггүй.

Япончууд маш үнэрч, үнэрэнд бас их ач холбогдол өгдөг. Эмэгтэйчүүд нь маш сайхан үнэртэй. Хурц үнэртэй усны биш, зөөлхөн аядуухан үнэртэй. Яваад өнгөрсөн газраас нь хүртэл үнэртдэг, хэхэ. Бүх саван, шампунь, тосоо нэг үнэртэйг хэрэглэдэг учраас ингэж үнэртдэг гэсэн.


Хоол
Ногоо, загас, жимс мэдээж элбэг дэлбэг. Түүхий загас нь эхлээд идэхэд сонин л байна байх. Гэвч дасаад ирэхээр хараад л арааны шүлс гоождог болно доо.

Талх, мах гээд л бүх зүйл нь чихэртэй. Чихэрлэг соусаар махаа амталдаг юм. Тэр нь надад л лав таалагддаггүй байсан.

Мах нь төрөл төрлөөр, бас аль хэсгийн мах гэдгээрээ өөр өөр үнэтэй. Бас тухайлсан хоолны зориулалтаар бэлтгэсэн хэлбэртэй байдаг.

Өөрсдөө ногоон цайгаа л их уух хандлагатай. Хийжүүлсэн ундаа байдаг ч уух нь бага юм шиг санагддаг. 

Comments

  1. Энэ сүүлийн гоёл чимэглэл яг үнэн. Бараг цохиод унагачихаар том том ээмэг зүүлт манайхан хэрэглэдэг болсон байна лээ.

    ReplyDelete
  2. gazar gazariin yos uur ymaa. Koreagaas ih uur ymaa, end huwi hunii buh ymiig asuuna, zugeer surguuliin tseverlegch hurtel 00 orood garahad aaw eej ah duu heduulee, yuu hiideg, gertee yamar hool hij iddeg, haana heden tugrugnii tureesiin bairand amidardag gd bugdii n asuudii shdee hehe. nas bol naad zahiin asuudal anh ireed gaihdag bj bilee. Huntei yariltsahdaa nudruu l harj yaridag bh shuu, aan harin deed tushaaltantai yarihdaa haa hamaagui nurduu n shirteed bdagguin bnaa. Huwtsaslaltiin tal dr tustei ymaa, gehdee suuliin 2 jil korea zaluus ih zadgai chuluutei huwtsasladag bolson. Udeestei gutal neeren hetsuu bdiin shuu. Goyol chimeglel ch gsn, manaihan arail hetruuldeg. Utaanii uner bas bna, ugaaj ugaaj avchihrsan bhd l utaa, honi unerteed hetsuu shuu. Shn zuvluu bnaa. Daraa japan yawahdaa sanaj yawnaa.

    ReplyDelete
  3. hoyor dah tovch harj yaridag ch hudlaa bolchijee(:
    bodvol uuruu nomnoos unshsan bh
    busdaar dajgui shu

    ReplyDelete
    Replies
    1. Миний амьдарч байсан Кёотогийн охидууд их задгай хувцасладаг байсан. Бас тод хувцас ч өмсдөг байлаа. Би чиний блогийг их сонирхож уншдаг. Чамайг буруу мэдээллээ энэ тэр гэх гээгүй юм шүү. Зүгээр л өөрөө хараад гайхаж байснаа л бичлээ. Харин тэр ээмэг, зүүлт бол үнэн шүү. Аймаар жижигхэн юмнууд байдаг. Гинж л гэхэд арай ч дээ гэмээр нарийхан ч надад маш их таалагдсан. Finally, don't be intimidated by negative comments. Be brave and keep writing! I admire you.

      Delete
  4. ih bayarlaj bainaa....

    ReplyDelete
  5. хүний нүд рү хардаггүй нь үнэн, манайхан бол цоо ширтээд бдаг, гудамжинд харц мөргөлдөхгүйг хичээдэг, ярьж бгаа хүнийхээ эгэм билүү? цээж эсвэл өөр тийшээ харж яриад бдаг.

    бас зуны халуунд монгол хүүхнүүд аймаар биеэ гаргаж явдаг, өмнөөс нь санаа зовммоор. зүгээр л дотуур майктай биеийнхээ 80 хувийг гаргаж яваад бдаг. японд залуухан, гоё бор арьстай, стиллэг хүүхнүүд тэгж явах нь бий. модел шиг биетэй, арьсаа маш сайн арчилдаггүй л бол тэгж яваад хэрэггүй, харин ч арьсаа хортой нарнаас хаах хэрэгтэй.
    (монголын богинохон зунд хагас нүцгэн, сэкси хувцаслах хэрэгтэй байдаг бх лда)

    бас эмэгтэйчүүд ялангуяа жинсэн өмд бараг өмсдөггүй, даавуун өмд, юбка, дрэсс их өмсдөг.

    монголд форм болсон түрийтэй арьсан гутал бас явахгүй. тэрний оронд тайлахад амар, угладаг, хөнгөн илгэн гутлууд зүгээр байдаг.

    ReplyDelete
  6. hool undnii tal deer dotuur bairand amidrah humuus uursduu hiij idn gsn teheer neg l buuj uguhguin...goimondood l bdag bh daa...ynz buriin amtlagch idej chadahgui balarn aa he he... eldev ym end tendee zuudgui nadad bol harin ch amar ym bn... harin ter unernii tal deer sain bodmoor ym bn shuu kkk

    ReplyDelete
  7. Uuruu hool undaa hiij idne geheer yagaad buuj uguhgui baina gej. Harin ch amtlagchaa chi uuruu songood yanz buriin amtlagch idehgui songoltiig chamd ugsun yum bishuu. Japan oron hamgiin goyo sanagddag uneheer humuus ni ih soyoltoi, japan hool geed yarihaar odoo ch minii araanii shulj asgarch baina. Sanaj baina shuu japaniig

    ReplyDelete
    Replies
    1. mongol hooloo hiihdee maruuhan hun japan hool hiij idne geheer l buuj uguhgui bn ...

      Delete
  8. aan tiin Tuulaa uursduu hool undaa hiij idmeergui baigaa bol 24 tsagiin delguurt hool bol turul bureeree baidag ternees idej bolno. Bas tom supermarketuudad oroi 8 tsagaas hoish hool ni 50% hyamdardag ternees idej bolno shuu de. Gehdee gertee haya uuruu hooloo hiij ideh chini saihan shde

    ReplyDelete
  9. Yopond ochino gej deed surguuli tugsuhtei adil tumen shalguur yum baina nud harahgui uur yu yu ene ter geed ochihoo boliloo! :D

    ReplyDelete
  10. Neg iim asuult bn aa... japand surah heseg hugacaandaa heregleh jijighen awsaarhan bas hymd notebook ch ym uu netbook ch ym uu tab ch ym uu awie gj bodood bgam aa... endees awaad ochson deer bol uu japanaasaa awsan deer bol uu... endees awch ochson com deer licenzgui program en ter suusan baidag bolohoor boldgui gj halit sonsson ene talaar joohon bichwel bayarlan aa...

    ReplyDelete
    Replies
    1. Japanaas computer avbal buh yum n japan hel deer bn daa.
      Japanese Windows geel bodchih. Anh ochood Copy Paste ch meddeggui bailaa. Suuldee angli hel deer program suulguulsan.

      Delete
  11. Er ni ter orond yamar baidaltai ali hesegeer ni amidarch baisanaar humuusiin ter ornii tuhai setgegdel ch dugnelt ch uur uur baidag baih. Bi tend 9jil zuun hoid hesegiin tom hotod amidarch baisan. Ehnii 5jil surguuliar yavsan, ter ueiin setgegdel erunhiiduu uurtei chini tustei baisan. Suuliin 4jil ajillahad ehnii ueiin ungutshun setgegdel neleen uurchlugduj irsen. Er ni ajil deer garaad Japanii niigemiin hariltsaand gunzgii orohoor l oilgoj eheldeg yum bilee.

    ReplyDelete
  12. za yalanguya manaihan shig emegtei hun ruu end tend denshya bolon gudmand er ni haana udaan shirteh enee teree bol baij bolohgui shuu gdgiig hatuu heleh heregtei. ugui yahav snak enee tereed bol bolno busad gazar no sh uu de huuhduudee hehe

    ReplyDelete

Post a Comment