Subaru - Teresa Teng

Та энэхүү орчуулгыг ямар нэг байдлаар хуулбарлан нийтлэх гэж байгаа бол эх сурвалжийг үнэн зөвөөр дурьдаж орчуулагчийн хөдөлмөрийг хүндэтгэнэ үү!!!

Энэ дууг өмнө нь Шинжи Танимурагийн дуулснаар энд орчуулж байсан билээ. Харин энэ удаа Тереза Тен сангийн дуулснаар  хүргэж байна. Анх энэ дууг хамт элссэн хятад оюутан залуу э-мэйлээр явуулж байсан юм. Япон хэл мэдэхгүй байхдаа зүгээр л сонсдог байлаа.


目を閉じて何も見えず Аньсан нүдэнд минь юу ч үзэгдэхгүй
哀しくて目を開ければ Аяархан гунигтайгаар нүдээ нээлээ
荒れ野に向かう道より Аглаг зэлүүд тийш зурайх замаас өөр
他に見るものはなし Алга даа харагдах зүйл
嗚呼 砕け散る宿命の星たちよ Аа будрах хувь заяаны одод минь
せめて密やかにこの身を照らせよ Аяаа энэхэн биеийг минь хурцаар гэрэлтүүлээч
我は行く 蒼白き頬のままで Энэ замаар эцсээ хүртэл явна би
我は行く さらば昴よ Энэ замаар эцэс болтлоо явах нэгэн од би

呼吸をすれば胸の中 Амьсгалах бүрт цээжин дотор
木枯らしは吠き続ける Аюумшигтай хүйтэн салхи үлээвч
されど我が胸は熱くАлаг зүрх минь урмаар дүүрэн
夢を追い続けるなり Амин гол мөрөөдөл өөдөө зорино
嗚呼 さんざめく名も無き星たちよ Аа нэргүй олон одод минь
せめて鮮やかにその身を終われよ Аяаа энэхэн биеийг минь дуустал гялалзаач
我も行く 心の命ずるままにЭнэ замаар эргэлзэлгүйгээр явна би
我も行く さらば昴よЭнэ замаар эцэс болтлоо явах нэгэн од би

嗚呼 いつの日か誰かがこの道を Аа хэзээ нэгэн цагт хэн нэгэн энэ замаар замнана
嗚呼 いつの日か誰かがこの道を Аа хэзээ нэгэн цагт хэн нэгэн энэ замаар замнана

我は行く 蒼白き頬のままで Энэ замаар эцсээ хүртэл явна би
我は行く さらば昴よЭнэ замаар эцэс болтлоо явах нэгэн од би
我は行く さらば昴よЭнэ замаар эцэс болтлоо явах нэгэн од би

P.S: 昴 -すばる-Subaru - Pleiades - Монголоор юу гэхээ мэдэхгүй нэгэн од гээд орчууллаа. Эхний видеон дээр гарч байгаа хурц цэнхэр өнгөөр гэрэлтдэг Хонины ордонд байрлах бүлэг одны нэр.

Comments

  1. сайхан дуу байна, хааяа блогоор чинь орж ирж Япон дуу сонсдог, орчуулаад тавьсан байдагт талархдагаа. Япон хэлийг сурчих юмсан гэсэн бодол өвөртлөөстэй хэхэ. Үсэг ганц хэдэн ханзнаас цаашгүй л сууна. Амжилт хүсье чамд :)

    ReplyDelete
  2. Баярлалаа. Хэлээ сайн сураарай.

    ReplyDelete
  3. sain uu saihan orchuuljee subaru mongoloor maral gurvan od gedeg yum bna lee

    ReplyDelete
    Replies
    1. Sain uu?
      Maral gurvan od gene ee. Bayarlalaa :)

      Delete
    2. hi.bi ooriin chini blogt ih durtai shuu suuliin uyd ajilaa taraad blog ryy chini ordog bolson bi uul ypon hel jaahan gadarlana ypond ochij bsan ydaa bii gehdee ooriin chini blogoor zochilsonoos hoish ypon dyy ih sonsoh dyrtai bolsond nadad bas neg hobbi gehuudee choloot tsag garangyyt husdeg zuiltei bolgoj ugsund bayrlalaa. ooriin chini ajil bolon syrlagat ni amjilt buh tsagaan gegeeleg buhniig husye,
      AMJILT[[[

      Delete

Post a Comment