20120531 My Favorite Place - The Little Garden

2012-05-31
Буцахаасаа өмнө дуртай газраа очиж дуртай хоолоо идэхгүй бол алдас болох байлгүй дээ :)
Энэ бяцхан цэцэрлэг дотор байрлах жижигхэн кафед би үнэхээр дуртай. Энэ кафег нэгэн ааш зан сайтай ажилсаг гэрийн эзэгтэй ажиллуулдаг юм. Улирал бүр өөр өөр цэцэг алаглах цэцэрлэг дундуур нэвтэрч дотогш ороод гадаах үзэмжийг хагас нээлттэй цонхоор тольдон суух нь орчлонгийн элдэв асуудлаас тасарч диваажинд очсон гэлтэй санагддаг байлаа.


Өдрийн хоол идэхээр зорин ирсэн биднийг ямар ч хоол захиалсан тухайн өдрийн онцлог салатаар дайлсанаар эхэлнэ.
Очих болгондоо бараг л дандаа зөвхөн Кацу каре гэх энэ хоолыг сонгодог байлаа. Кацу каре бол Японд очоод идсэн хамгийн сайхан амттай бас миний хамгийн дуртай болсон хоол.
Харин дараа нь халуун цайгаар дайлдаг. Бид харин нэмж кофе авч уух дуртай.




Баяртай. Ахиад ирэх өдрийг тэсэн ядан хүлээе :)

Comments